Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо

Огноо:

,

Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан “Монгол Ардын Намын түүх”, “Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон” номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш–Ёндон, Доктор (PhD), профессор Н.Хишигт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, академич Ж.Болдбаатар, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор З.Лонжид нар оролцлоо.
 
 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол дан ганц намын гишүүдийн баяр биш, Монголд тэр дундаа төв Азид анхлан улс төрийн нам байгуулагдсан түүхэн ойн жил. Улс төрийн нам байгуулагдаж улс үндэстнийг удирдан манлайлж, өнөөгийн соёлт нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмрийг дүгнэн хэлэлцэх жил юм. Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид олон жилийн турш судалсны дүнд асар их материалыг цуглуулсан байдаг. Олон зуун өгүүлэл, нийтлэл, ганц сэдэвт зохиол, сурах бичиг хэвлэгдэн гарснаас хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь Монгол Ардын Намын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагын зүгээс зохион байгуулж, олон арван эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор туурвисан “Монгол Ардын Намын түүх” есөн боть зохиол зохиол байлаа. Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулж эдгээр есөн бодийг нэг ботид багтаан дахин хэвлэн гаргаж байна. Монгол Ардын Нам өнгөрсөн хугацаанд түүхээ бүтээж, хөгжиж, төгөлдөржиж ирэхдээ төрөл арилжсангүй. Манай нам малчид ард зонхилсон нийгмээс гаралтайгаа ямагт бодож ардын гэдэг баримжаагаараа улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирснийг түүхэн замнал тов тодорхой харуулж байна.” хэмээсэн юм.
 

Доктор (PhD), профессор Н.Хишигт “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол Монголын түүхийн томоохон үйл явдлуудын нэг. Монгол Ардын Намын түүх ном бол Монголын орчин үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид мөн Монгол Ардын Намын үе үеийн зүтгэлтнүүдийн оролцсон хамтын бүтээл бөгөөд 1990 оноос эхэлсэн Монголын түүх бичлэгийн шинэ үеийн томоохон бүтээлүүдийн нэгт зүй ёсоор орно. 1990-ээд оноос эхэлсэн Монголын түүхийн бичлэгийн бүхий л ололтууд, аливаа үзэл суртлаас ангид байх, судалгааны их бааз суурь өргөжсөн үед түүхийг үзэх шинэ үзэл хандлагыг тусгаж бичсэнээрээ онцлог юм” гэв.
“МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХ” ном нь Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод, гадаадын эрдэмтэн шинжээчдийн олон жилийн туршид судлан туурвисан бүтээлүүдээс хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь болох МАН-ын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагуудын зүгээс зохион байгуулж олон эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор туурвисан “Монгол Ардын Намын түүх” есөн боть зохиол юм.  Номын 8-р ботид буюу 1983-1992 оны түүхэн хэсэг бичигдээгүй байсан бөгөөд МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан үлдсэн хэсгийн түүхийг нэмж оруулсан, есөн боть номоо нэг ботид багтааж үндсэн утгаараа МАН-ын 100 жилийн түүхийг агуулсан бүтээл болж буйгаараа онцлог юм.

“МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧООН” ном нь Монгол Ардын Нам бүхий л цаг үед бүтээн байгуулагч нам байсаар ирсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн салбар бүрт гарсан их өөрчлөлт, ололт амжилт салшгүй холбоотой бөгөөд улс орныхоо бүтээн байгуулалтад МАН-ын өөрийнх нь оролцоог тодруулан харуулах үүднээс түүхэн үйл явдал, гаргасан онцгой шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсан цаглабар бүхий олон түүхэн зурагтай, англи орчуулгатайгаараа онцлог юм.
 


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох