Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт болно

Огноо:

,

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны 18.00 цагт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV-ээр шууд хүрнэ.

“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод ОХУ-ын дуучин Алсу, Германы “Чингис хаан” хамтлагийн дуучин Волфганг, реппер  Нана, Холливудын од Стивен Сигал, Өвөрмонголын дуучин Тэнгэр, Алдарт хуурч Чибулаг, “Алсад сууга ээж” дуугаар үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Уужим хүү болон Өвөрмонголын “Хөх хээр, “Хангай” хамтлаг, Халимагийн алдарт Жангарч Цагаан зам, дуучин Диана, Буриадын дуучин Мэдэгма, Алиханзе, Сариуна, Саха Якутын гавьяат дуучин Саарын, Тувагийн Дэмбэрэл Оржак нар хилийн чанадаас ая дуугаа өргөнө.

Мөн Хүүхдийн төлөө бүхнийг уриалгад Монголын алдартай хамтлаг дуучид бүгд нэгдэж буй бөгөөд “Харанга”, “Хурд”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Г.Ариунбаатар, дуучин Ука, бяцхан од Энжи, Уянга, дуучин Б.Алтанжаргал нар болон Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид оролцоно.

Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1971 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Бүхнийг хүүхдийн төлөө уриалгад нэгдэж, багачууддаа зориулцгаая.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.

“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр хуралдав. Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ.

Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

Огноо:

,

СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо.

Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа.

СХД-ийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын төвийн гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллажээ. Тус төв нь усан бассейн, фитнес, боулинг, болон 62 автомашины зогсоолтой. Усан бассейн нь 220 хүний суудалтай, таван замтай бөгөөд бүх насныхан хичээллэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Усан спорт сургалтын төвийн ажил 2022 онд анх эхэлж байсан. Сонгинохайрхан дүүрэг хоёр усан бассейнтай болж байна. СХД хүн амын тоогоор Баянзүрх дүүргийн дараа ордог. Дүүргийн засаг даргын санаачилгаар СХД-ийн хүүхдүүд хоёр бассейн дээрээ ээлжилж ирж, усан спортоор хичээллэх юм. Бид хүүхдүүдийн ирээдүй, эрүүл мэнд, ур чадварт анхаарах ёстой” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох