Цаг үе
Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр, Зэлтэр гол үерийн түвшинг 16-87 см давжээ

Сэлэнгэ аймгийн нутагт урсах Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр, Зэлтэр голууд үерийн түвшинг 16-87 см-ээр давж үерлэжээ. Мөн Орхон, Хараа голын усны түвшин олон жилийн дунджийг 31-77 см-ээр давсан байна.
Иймд дээр дурдсан гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаг үе
Авто замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Манай байгууллагын ажилтан, албан хаагчдын нэрийг барьж төсөл хөтөлбөрт хамруулж, орон сууцны дараалалд оруулж өгнө гэх мэтээр иргэдтэй харилцаа холбоо тогтоож орон сууцны залилангийн гэмт хэргийн хохирогч болгон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох хууль бус үйлдлүүд гарсаар байна.
Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөр байхгүй.
Манай байгууллагын албан ёсны цахим хуудас:
https://www.facebook.com/Noskhevlel
ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!
/Бидэнтэй 7000-6953 дугаараар холбогдоорой/
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2021/10/15
Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно
-
Цаг үе2020/06/15
Улаанбаатарт өдөөртөө 31 хэм дулаан
-
Үзэл бодол2019/06/16
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай үерт авта...
-
Улстөр нийгэм2023/11/02
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүл...