Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 01-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: СБД 1, 2-р хороо 1, 2, 3, 18, 27, 31, 32, 40, 45, 46-р байрууд Эрч хүч СӨХ, Цэцэгт төгөл ХХК, СБД дүүргийн гэрэлтүүлэг, Монгол ном, Монгол алтай ТУР, Чин ван СӨХ, Си Ти Эс ХХК, Өргөн трейд ХХК, Си ПИ Пи ХХК, Ариг инэернешнл, Тэгш саруул өрхийн эмнэлэг, Иргэн Энхцэцэг, Уран суврага ХХК, ОСНААУГ ХҮТ-8 болон ойр орчмын хэрэглэгчид
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД-17 хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайт 28, 29, 32-р гудамжууд, Баян хайрхан-1-8, Зүрх уул, МонЦаМэ-н Зуслан, Чингэлтэй Уул, Мужаан Цех /ЖДҮ/, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /Дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй Аз ХХК, Элбэгдулаан ХХК, Бумбаа /Хүнсний дэлгүүр/, ЧД 18-р хороо, Мягмарсүрэн, Даян, Шижирбаатар /дэлгүүр/, Баярхүү, Сандмаа болон ойр орчмын хэрэглэгчид.
ТӨВ АЙМАГ
⏱ 10:00-18:00 цагт: Төв аймаг Баяндэлгэр Хөндлөнгийн 5-23-р гудамжний айл өрх.
⏱ 10:00-18:00 цагт: Төв аймаг. Баяндэлгэр сумын хэрэглэгчид
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
Удирдлагын академийн гудамжны засвар шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.
Тус авто замыг 2025 оны наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Цаг үе
-° Итали Улсын "Dulevo" брэндийн зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг 12 дахь ээлжээр хүлээн аваад байна. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийн машин юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглагдах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тийм учраас “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь ч мөн салбартаа тэргүүлдэг бөгөөд Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур зэрэг улсад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, хамгийн ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2021/01/15
29 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
-
Улстөр нийгэм2022/03/10
АТГ: Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг сургалтад хамруула...
-
Улстөр нийгэм2021/02/22
"Хөгжлийн цаг”
-
Үзэл бодол2023/04/14
Х.Нямбаатар: Үнэн бодит мэдээлэл өгвөл 10 мянган доллараар урамшуулна