Үзэл бодол
Интернэтийн хурдны шинэ дээд амжилт: Секундэд 178 терабит
Дэлхийн хамгийн хурдан өгөгдөл дамжуулах хурдыг Лондонгийн их сургуулийн инженерүүдийн баг гүйцэтгэж өмнөх дээд амжилтаас 20 хувиар ихэсгэсэн байна. Xtera, KDDI Research гэх холбооны хоёр компанитай хамтран ажилласан ба судалгааны багийг доктор Lidia Galdino (Лондонгийн их сургуулийн электроник цахилгаан инженерийн тэнхим) ахалсан бөгөөд мэдээлэл дамжуулах хурдыг секундэд 178 терабит болгосон.
Энэхүү хурдаар нь Netflix–ийн видео санг 1 секундээс ч бага хугацаанд татах боломжтой. Энэхүү амжилт нь одоогийн байдлаар дэлхий дээр тархсан байгаа ямар ч сүлжээний системээс 2 дахин их чадалтай ба одоо ашигладаг оптик дамжууллаас илүү өргөн гэрлийн муж ба долгионы уртыг ашиглажээ. Одоогийн сүлжээний бүтэц нь 4.5THz –ийн хязгаарлагдмал зурвасын өргөнийг ашиглаж байгаа бөгөөд харин судлаачид 16.8THz-ийн зурвасын өргөнийг ашиглажээ. Судлаачид энэхүү ажилдаа илүү өргөн зурвасаар дохио дамжуулахдаа өөр өөр өсгөлтийн технологиуд (дохио өсгөх) хослуулсан ба геометрийн хэлбэржүүлэлтийн аргыг хөгжүүлэх замаар мэлээлэл дамжууалах хурдыг ахиулсан байна. Энэхүү аргын давуу тал нь одоо байгаа систем дээр 40-100км зайд байрладаг өсгөгчийг шинэчлэх замаар ашиглах боломжтой.
(Өсгөгчийг шинэчлэхэд 16000 фунт стерлинг ба суурин газар оптик утас суурилуулахад нэг км-т 450000 фунт стерлинг болно.)
Энэхүү хурдны тусламжтайгаар хамгийн анхны хар нүхний зургийг цаг хүрэхгүй хугацаанд татаж авах боломжтой юм. Энэхүү зургийг хагас тонн хатуу дискэн дээр хадгалан онгоцоор зөөвөрлөж байсан. Мөн энэхүү хурд нь Америкийн математикч Клод Шенноны олж тогтоосон өгөгдөл дамжуулах онолын хязгаарт тун дөхөж очсон байна.

Dr.Lidia Galdino
Лондонгийн их сургуулийн багш, хатан хааны академийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Галдино /Galdino/ хэлэхдээ орчин үеийн үүлэн мэдээллийн төвүүд харилцан холболт хийхдээ 35 терабит хүртэл өгөгдөл дамжуулах боломжтой бол бидний ажиллаж буй энэхүү шинэ арга нь одоо байгаа дэд бүтцийг мөн оптик шилэн холболтын зурвасын өргөнийг илүү үр ашигтайгаар ашиглах боломжийг өгч байна гэж хэлсэн байна. "COVID-19" цар тахалтай холбоотойгоор өргөн зурвасын үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж өмнөх үетэй харьцуулахад интернэтийн урсгал 60 хувиар өссөн байна. Урьд өмнө нь тохиолдож байгаагүй ийм нөхцөл байдлаас улбаалан өргөн зурвасын сүлжээний байдал илүү ноцтой болж байна.
Түүнчлэн доктор Галдино нэмж хэлэхдээ "COVID-19"-ийн хямралаас үл хамааран интернэтийн урсгал сүүлийн 10 жилийн хугацаанд нэмэгдэж байсан ба энэ бүх өсөлт нь интернэтийн үнэ буурч байсантай холбоотой гэж хэлсэн байна.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Ө.Баттулга
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2020/04/28
Зээлийн тухай ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив...
-
Улстөр нийгэм2023/08/21
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган өнөөдөр болно
-
Шударга мэдээ2021/01/06
Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо
-
Шударга мэдээ2021/06/16
Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна
