Улстөр нийгэм
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.10.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;
- Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.
Улстөр нийгэм
Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
Улсын Их Хурлын Ажлын хэсгээс “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах” туршлага судлах уулзалтыг 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. “Хүн төвт” эрх зүйн орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын даргаас захирамжлан хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн идэвхтэн, судлаачдыг оролцуулсан хоёр өдрийн арга хэмжээг чиглүүлэн явуулсан юм.
Уулзалтаар Монгол Улс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульдаа дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг 10 жилээр төлөвлөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот хөтөлбөртэй байна гэж заасныг үндэслэн хүний хөгжлийн хөтөлбөр Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг боловсруулах хэрэгцээ бий хэмээн талууд санал нэгтэй байгааг онцолж байв. Учир нь үндэсний хөтөлбөрийг 2003 онд хугацаа заахгүй баталж, өдгөө 22 дахь жилдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, хэт ерөнхий заалтуудтай, тунхагийн шинжтэй, хариуцлага тооцох боломжгүй зэрэг олон сул талтай гэж хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид шүүмжиллээ. Судалгаа, дүн шинжилгээний дүгнэлт, дүнгүүд ч ийм гарсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. Нэгэнтээ хэрэгцээ шаардлагад нийцэхээ больсон үндэсний хөтөлбөрийг шинэчилж, II хөтөлбөрийг боловсруулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн шинжлэх ухаанчаар хандах, ямар эх сурвалжуудыг эх үндэс болгох, 10 жилийн дараах хүний эрхийн нөхцөл байдлыг төсөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, тусгах санал, санаачлага зэргийг уулзалтын эхний өдөр талууд хэлэлцсэн бол хоёр дахь өдрийн сэдэв нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, оролцооны зураглал, хүний эрхийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад улсын туршлага зэрэг асуудал байв.
Товчхондоо "Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг урт хугацааны бодлоготой уялдуулах нь”, “Оролцоонд суурилсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах механизм”, “Оролцогч талуудын шинжилгээ, оролцооны зураглал гаргах” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжилж, талууд санал, байр сууриа илэрхийлсэн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрт өнөөдөр Монгол хүнд тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар, оновчтой харж, тодорхойлох шаардлагатай. Хүний эрх өргөн цар хүрээтэй хэдий ч энэ хөтөлбөрт нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлүүдийг түлхүү тусгаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эхний хувилбарыг 7 бүлэг, 33 зорилготой, 170 гаруй арга хэмжээтэйгээр боловсруулж, 9 аймаг, таван бүсэд хэлэлцүүлээд 2000 орчим хүний саналыг тусган харьяалах яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс хүлээлт өндөр байгаа хэмээв.
Түүнчлэн ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, нийгмийн орхигдсон бүлгүүдийн асуудлыг хөтөлбөрт тусгах саналыг хүний эрхийн активист Д.Амарсанаа гаргасан бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын эрхзүйч Ц.Саранмандах, малчдын эрхийн асуудлыг хөндөхдөө нийтлэг ойлголтоор хандах бус бүсчилсэн байдлаар, нарийвчилсан статистик, судалгаа мэдээлэлд үндэслэх хэрэгтэй. Хэт ерөнхий ойлголтоор хандаж ирсэн нь учир дутагдалтай. Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний онцлог байдал, өв соёлоо харгалздаг байгаасай гэж, Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч, судлаач Г.Оюунболд, хүний эрхийн зөрчлийн дийлэнх нь нийтийн албанаас хамааралтайг судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, цагдаагийн байгууллага дахь ажлын гүйцэтгэлийг дүгнэдэг арга барилыг өөрчлөх, ДХИС-ийн ахлах багш Э.Өнөболд, үндэсний хөтөлбөр нь манай улсын ирэх 10 жилийн хөгжлийн бодлогыг тусгасан томоохон баримт бичиг болох тул хүний эрхийн үндэсний механизмыг үр дүнтэй ажиллуулах, боловсрол, хандлага өөрчлөх сургалтыг түлхүү тусгах, хүний эрхийн салбарт төсөв санхүүг хангалттай хуваарилах, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Төр, иргэний нийгэм уялдаатай ажиллаж байж үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх ёстой, Хүний эрхийн идэвхтэн, зөвлөх Б.Хишигсайхан, өмнөх хөтөлбөрт хэт ерөнхий тусгагдсан хүний эрхийн асуудлыг илүү ухаалгаар тусгаж, хэмжигдэхүйц, цаг хугацаатай, бодитой, буух эзэнтэй тусгаж өгвөл үндэсний хөтөлбөр хэрэгжих боломжтой. Оролцооны амин чухал зүйл болох мэдлэг, мэдээллийг иргэдэд нээлттэй болгох зэрэг саналыг хэлэв. Хууль, дотоод хэргийн яамны төлөөлөл Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа олон нийтийн оролцоонд тулгуурласан, нээлттэй, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, шинжээч, экспертүүдийг түлхүү оролцуулж, ялангуяа УИХ Ажлын хэсэг байгуулж, бодит асуудлаа хэлэлцсэн нь ач холбогдолтойг олзуурхаж байна гэв.
Ийнхүү оролцогч талууд хоёр өдрийн турш оролцооны арга зам, зураглалыг төлөвлөж, эцэстээ хүний эрхийг хэт ерөнхийлөн томъёолж, ойлгодог байдлыг халах, иргэд, олон нийтийн оролцоо гэдэгт танхимд бөөгнүүлж суулгаад асуулт, хариулж төдийхнөөр аргацаадаг хэвшмэл ойлголтыг жинхэнэ буюу иргэний хяналтыг бий болгох, нийтэд хамааралтай шийдвэр гаргахад нөлөөлөх, өөрсдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж, нөхцлөөр хангахад хамтарч ажиллахаар боллоо. Уулзалтын үр дүнд оролцооны зураглал гаргав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
"Нээлттэй парламент" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, олон нийтэд парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ажлын 7 дэд хэсэг байгуулагдсан бөгөөд 2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр ажлын хэсэг хуралдаж, ажлын явцаа танилцууллаа.
“Нээлттэй парламент- Өсвөр” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрт нийт 456 сурагч хөдөө орон нутаг, нийслэлээс хамрагджээ. Энэ талаар хөтөлбөрийн ахлагч Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт танилцуулав.
Үүний дараа “Нээлттэй парламент- Оюутан” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь танилцуулсан бөгөөд тус хөтөлбөрт дотоодын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 3 ба түүнээс дээш түвшний 30 оюутан шалгарч, Улсын Их Хурлын Тамгын газар, гишүүдийн ажлын албанд ажилласан гэлээ.
Түүнчлэн “Нээлттэй парламент- Сургагч багш” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил, төлөвлөгөөний талаар тус хөтөлбөрийн ахлагч Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар танилцуулав.
Мөн цаашид “Нээлттэй парламент- Хууль зүйн техник” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ талаар хуулийн газрын дарга Ч.Дондогмаа хийх ажлын төлөвлөгөө болон гадны бусад орны туршлагын талаар дурдлаа.
Өнгөрсөн долдугаар сард хөтөлбөрийн хүрээнд “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгуулж, тус хөтөлбөрт 122 ахмад ажиллах хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжинд 15 ахмадыг сонгон шалгаруулж, 14 гишүүн хамтран ажиллаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Р.Алтангэрэл танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Тус ажлын дэд хэсгүүдийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ү.Амарбат ахлан ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 25-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2020/11/16
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.11.16-ны 11:...
-
Цаг үе2022/03/09
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Үзэл бодол2025/08/20
Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээнд 13 орны 14...
-
Урлаг спорт2019/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо