Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” боллоо

Огноо:

,

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа  билээ.  

Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгддэг юм.

Энэ жилийн “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” өнгөрөгч ням гарагт /2020.10.11/ Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

“Хамтдаа хамгаалья” уриатай тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүлийн хүүхэд калуучуудын хөгжлийн газар, “Ээж дэлхий” цахим нэгдэл, Алдарт эх групп, Стратеги академи, Хүүхдийн урлан бүтээх төв, Ээж төв хамтран зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт 107 ээж 142 охиноо дагуулан ирсэн бөгөөд оролцогчдод зориулсан мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг, ГБХЗХГ – ын мэргэжилтэн М. Отгонгэрэл, ГБХЗХГ, ССМТ-ийн ажилтан Г. Ариунчимэг, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр,   СҮТ-ийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн профессор Б.Болормаа, “Өсвөр үе – Итгэл” хүүхэд охидын эмнэлгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Нямгэрэл, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаа, нар өгсөн юм.

Мөн  Охид эмэгтэйчүүдийг дэмжигч Таванбогд интернейшл ХХК, Софи брэндийн хамт олон оролцогч ээж охидоод маань бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг барьсан юм.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.

Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцна, орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй,алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахчиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судална

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар байгуулагдсан Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас төрийн болон орон нутгийн өмчит 18 байгууллага нийт 482.48 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр өнөөдрийн байдлаар 27 зээлдэгчийн 1.3 их наяд төгрөг байна. Танилцуулгатай холбогдуулан,

  • Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулж, танилцуулах, шийдвэрлүүлэх;
  • Авлагад тооцон хүлээн авсан хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулах;
  • Хөрөнгө худалдсаны орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 35 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Шударга мэдээ19 цаг 43 минут

Улсын хэмжээнд лицензийн тооллого хийж, АМНАТ төлөлтийг шалгана

Улстөр нийгэм19 цаг 45 минут

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түн...

Улстөр нийгэм19 цаг 48 минут

"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа

Улстөр нийгэм19 цаг 51 минут

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэ...

Улстөр нийгэм19 цаг 54 минут

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой ба...

Шударга мэдээ19 цаг 57 минут

“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цу...

Улстөр нийгэм19 цаг 59 минут

2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Цаг үе20 цаг 6 минут

ЦЕГ: Цахимаар сугалаанд оролцож, мөнгөө шилжүүлсэн иргэд залилуулж б...

Цаг үе20 цаг 9 минут

Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэл...

Санал болгох