Үзэл бодол
Тамхинаас татгалзаж уушгины эмгэгээс сэргийлэхийг уриаллаа
2019 оны Дэлхийн тамхигүй өдрөөр тамхины хэрэглээ хүн амын уушгины эрүүл мэндэд олон замаар хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулж байна. Үүнд:
Уушигны хавдар. Тамхины хэрэглээ уушигны хавдар үүсгэж, хавдартай гурван тохиолдол бүрийн нэгийг үхэлд хүргэж байна. Гэрт, ажлын байранд тамхи татах нь уушигны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхинаас татгалзах нь эрсдлийг бууруулж 10 жилийн дараа уушигны хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар бууруулна.
Амьсгалын замын архаг өвчлөл.Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин үүсгэдэг гол шалтгаан юм. Уушигны салст бүрхэвчийг цочроож, шингэнээр дүүргэж амьсгалахад хүндрэл учруулдаг. Тамхины утаа уушигны хөгжлийг алдагдуулснаар тамхи татдаг хүмүүсийн дунд уг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчинг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Тамхинаас эрт татгалзах нь уушигны архаг бөглөрөлт өвчний явцыг удаашруулж, багтраа өвчний шинж тэмдгийг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.
Амьдралын явцад нөлөөлөх нь. Жирэмсэн эмэгтэй тамхи татах, дам тамхидалтад өртөхөд урагт нөлөөлж уушигны өсөлт, үйл ажиллагааг алдагдуулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртснөөр гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушгины үрэвсэл, уушгины доод замын болон амьсгалын доод замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Жил бүр дэлхийд 165 000 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө тамхитай холбоотой амьсгалын доод замын халдварын улмаас нас барж байна. Бага насандаа амьсгалын доод замын халдвараар өвдөх нь насанд хүрээд уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Сүрьеэ өвчин нь уушгийг гэмтээж үйл ажиллагааг бууруулдаг. Тамхины найрлагад ордог химийн бодисууд 4 хүн тутмын 1-д тээгдэж байдаг сүрьеэгийн далд халдварыг сэдрээдэг байна. Тамхи татах нь идэвхитэй хэлбэрийн сүрьеэг идэвхжүүлж амьсгалын дутагдалд оруулдаг.


Агаарын бохирдол. Тамхи нь агаарын дотоод бохирдлыг хамгийн их бохирдуулагч. 7000 химийн нэгдэл агуулдагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг. Утаа нь үнэргүй, харагдахгүй байж болох ч 5 цаг байхад л уушигны үйл ажиллагааг алдагдуулж, архаг өвчин хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Уушгины эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга зам бол тамхины хэрэглээ, дам тамхидалтад өртөхгүй байх юм. Нийт хүн ам, түүний дотор тамхи татагчдын дунд тамхи уушгинд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг зарим орнуудад доогуур байна. Уушгины эрүүл мэндэд тамхи хортойгоос гадна уушгины эрүүл мэндийг сайжруулахад тамхины хэрэглээнд хяналт тавих боломж хязгаарлагдмал хэвээр байна хэмээн мэргэжилтнүүд онцлов.
Кампанит ажил нь хүн амын ойлголтыг дараах чиглэлээр нэмэгдүүлнэ.
Тамхины хэрэглээ нь тамхи татдаг, татдаггүй бүх хүний уушгийг гэмтээдэг гол эрсдэлт хүчин зүйл юм.


Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд 2030 он гэхэд ХБӨ-ний эндэгдлийн гуравны нэгээр буурах зорилтыг хангах, тамхины хяналтыг дэлхий даяар төр засаг, олон нийтийн өмнө тэргүүн эгнээнд эрэмбэлэх ёстой. Одоогийн байдлаар энэ зорилтод дэлхий нийтээр хүрч чадахгүй байна.
Улс орнууд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлж, тамхины эрэлтийг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй тамхины хяналтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх MPOWER-ийг хэрэгжүүлэх замаар тамхины тархалтыг бууруулна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
