Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Огноо:

,

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй байдаг.

Эзэмшигч та өөрийн шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийлгүй явснаар эвдрэл гэмтэл, аваар осол гаргах, өөрийн болон бусад хэрэглэгчдийн цахилгаан тасрах, үндсэн төв кабель, шугам тоноглолд гэмтэл учрах улмаар таны болон бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах өндөр эрсдэлтэй бөгөөд хуулийн дагуу ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон тохиолдолд хэрэглээг түдгэлзүүлнэ.

Иймд мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн шугам тоноглолдоо хяналт шалгалтыг хийлгэх, жил бүрийн гуравдугаар сарын 10-наас есдүгээр сарын 30-ны хооронд засвар үйлчилгээ хийж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Огноо:

,

Сүүлийн үед баавгай ой, уулын бүсээс тал хээр, суурьшлын бүс рүү бууж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баавгайтай тааралдвал:

-Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх.

-Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох.

-Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй.

-Бамбарууштай баавгайд онцгой анхааралтай байж, бамбаруушид ойртохгүй.

-Хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох.

-Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байхыг зөвлөж байна. 

Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, эсхүл аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрсдөө барих, хөөж туух гэж оролдохгүй, хол зай барьж мэргэжлийн байгууллага болон орон нутгийн холбогдох албаныханд яаралтай мэдэгдэхийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ6 минутын өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Улстөр нийгэм18 минутын өмнө

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Цаг үе24 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Цаг үе27 минутын өмнө

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Улстөр нийгэм30 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Цаг үе33 минутын өмнө

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Улстөр нийгэм37 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Цаг үе2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Санал болгох