Үзэл бодол
БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргах иргэдийн анхааралд
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээ авах болохыг мэдэгдье.
Хүсэлтээ явуулахад дараах зүйлийг анхаарна уу.
ЭСЯ-наас гаргасан “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д Таны нэр орсон байгаа, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй. Нэрсийн жагсаалтыг дараах холбоосоос харна уу.
http://seoul.embassy.mn/index.php?moduls=101&id=208
7 дугаар сарын 10-наас өмнө ЭСЯ-нд цахим шуудангаар хандсан нутаг буцах иргэдийн өргөдлийг нөхөж оруулсан бөгөөд 7 дугаар сарын 10-наас хойш ирүүлсэн иргэд доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Нутаг буцах өргөдлөө өгөхийн тулд иргэд заавал биечлэн Консулын хэлтэст ирэх шаардлагагүй болно. Мэйл явуулах боломжгүй иргэд дотоодын шуудангаар ирүүлэх боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай гэвэл биеэр ирж болно.
Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эхчүүд эмнэлгийн тодорхойлолтыг ЭСЯ-ны embassyofmongolia@yahoo.com цахим хаягаар явуулна.
Консулын хэлтэс цахимаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг хүлээн авч, өргөдөл өгсөн өдрийн дарааллын дагуу тухайн иргэнтэй эргэж холбогдож мэдээллийг нягталж бүртгэлийг баталгаажуулж хариу өгнө.
Консулын хэлтсийн ачаалал эрс нэмэгдэж байгаа тул иргэдийн өргөдлийг нэг бүрчлэн бүртгэж, холбогдох баримт материалыг нягтлан хавсаргаж, файл үүсгэх, эргэж хариу мэдээлэхэд тодорхой хугацаа орж буйд Та бүхэн хүлээцтэй хандахыг хүсье.
Нутаг буцах хүсэлтэй иргэд дараах холбоосын дагуу хүсэлтээ гаргана уу.
БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl1s0YUAyG7j7MeKiQ4sOhQ8834sPIffOrlWRPntA77FhGvA/viewform
ЭСЯ-наас хүлээн авч байгаа нутаг буцах иргэдийн өргөдлийг долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байгаа болно.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2022/11/29
Нүүрс экспорт 73 хувиар өсөв
-
Цаг үе2021/04/09
УБЕГ: Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно
-
Цаг үе2022/05/25
"Автомашингүй өдөр" иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршлууд...
-
Шударга мэдээ2025/09/19
Явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучиж байна
