Урлаг спорт
Тэр илүү ч үгүй, дутуу ч үгүй байхыг хүсдэг
“Би унтах дуртай. Унтах бол энэ дэлхийн хамгийн сайхан зүйл. Зүүдний ертөнц, зүүдний тайлал, нууцлаг шинж чанар намайг их татдаг” гэж ярих энэ бүсгүй “Зүүд” хэмээх бүтээлээрээ Европдоо томоохонд тооцогдох “Норд Арт” олон улсын үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцох гэж буй.
“Би уран бүтээлд өөрийгөө 100 хувь зориулна гэж боддог. Өглөө сэрээд аяга кофе бариад зотонтойгоо зууралдаад хөгжмөө сонсоод л, хэн ч надад садаа болохгүйгээр суух миний амьдралын мөрөөдөл. Ганцаараа байх үед мэдрэмжүүд хурцаар гарч ирдэг” гэж Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэх гишүүн, уран бүтээлч, зураач А.Болормаа ярилаа. Тэрээр ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 13-нд Герман улсад “Норд Арт” үзэсгэлэнд цаасан дээр нүүрс ашиглан хийсэн “Зүүд” бүтээлээрээ оролцоно. Цемент, шороо, мод, төмөр, даавуун материалаар бүтээлээ урладгаараа тэр бусдаас ондоо, өвөрмөц уран бүтээлч юм.
А.Болормаа гурван настайдаа зурж эхэлжээ. Дөрвөн настайдаа Японы олон улсын зургийн уралдаанаас авсан шагналынх нь мөнгөөр ээж аав нь түүнд ватум цаас, өнгийн харандаа авч өгсөн байна.
“Оёхоос бусдыг хийж үзсэн” гэж ярих тэрээр зураач, дизайнер мэргэжилтэй. VIII ангидаа сийлбэр, хүүхэлдэй хийдэг байсан бол өдгөө СУИС-д хар уран зургийн цагийн багшаар ажиллахынхаа хажуугаар үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрийг найзтайгаа ажиллуулдаг, мөн өөрийн урлантай. Өдгөө 35 настай гэхэд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон ажил амжуулж, амьдралдаа олон ч зүйлийг туршиж үзсэн, цаашдаа ч өөр сонин содон зүйлийг нээж, хийж үзэх хүсэлтэй нэгэн.
Тиймдээ ч түүнийг онцолж “Залуус” буландаа урьсан хэрэг. “Хүн өөрийгөө олох хэрэгтэй. Үүний тулд секунд, минут тутамд өөрийгөө сорьж, нээж, илрүүлэх алхмыг хийх нь зөв. Учир нь хүн өөрийгөө олчихвол аз жаргалыг олно. Юунд дуртайгаа, юу хийхийг хүсч байгаагаа мэдвэл аз жаргалтай сонголтуудыг хийх байх” гэж тэрээр залууст зөвлөлөө.
А.Болормаа гурван настайдаа зурж эхэлжээ. Дөрвөн настайдаа Японы олон улсын зургийн уралдаанаас авсан шагналынх нь мөнгөөр ээж аав нь түүнд ватум цаас, өнгийн харандаа авч өгсөн байна. Сурагч байхдаа ч хамгийн арын ширээнд дэвтэр дээрээ зураг зураад л суучихдаг байж. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд дараа нь Норвегид зураач, дизайны чиглэлээр давхар сурч, Агдэрийн их сургуульд магистраа контемпорари арт чиглэлийн бүтээлээр хамгаалжээ.
Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2010 онд Норвегид сүмийн хажуу дахь номын санд гаргаж байсан гэнэ. Тэрээр Норвегид суралцсан есөн жилийнхээ эхнийхийг сэтгэл гутралын жил гэж нэрлэжээ. Хөрөг зурах, гудамжинд суугаад олон хүний өмнө зурах айдастайгаа нүүр тулж, үзэсгэлэн гаргаж хийж бүтээснээ хүмүүст дүгнүүлэх бол хамгийн хэцүү зүйл нь байсан гэсэн. Гэвч бууж өгөлгүйгээр зүтгэж тэрхүү хэцүү зүйлийн ард гарч зурагаа зурахаас гадна ном унших, хэлээ сайжруулах, өөрийгөө нээж, өөрчлөхийн тулд хичээж эхэлжээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хүмүүст уран бүтээлийн талаар ойлголт өгөх, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор “LAGOM” урланг нээжээ.
Олон газраар аялж, музей, үзэсгэлэн үзэхээр өнгийг харах үзэмж өөрчлөгдөж, шинэ мэдрэмж авч түүнийгээ бүтээлдээ тусгаж эхэлсэн. Өөрөөсөө илүү хүмүүсээс суралцах ёстой. Харин чадахгүй байгаа нэгнээ шүүмжлэхийн оронд тусалж дэмжих хэрэгтэй гэдгийг Норвегид сурч байхдаа ойлгосон тухайгаа хуучилсан юм. Тиймдээ ч тэрээр хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцох дуртай. Учир нь хамтарсан үзэсгэлэнгээс өөрийгөө бусад уран бүтээлчтэй харьцуулж хаана яваагаа мэдэж авдаг гэсэн юм.
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хүмүүст уран бүтээлийн талаар ойлголт өгөх, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор “LAGOM” урланг нээжээ. Резинэн арт буюу шингэн шилээр бүтээл хийдэг нь түүний онцлог. LAGOM гэдэг нь Шведээр илүү ч үгүй, дутуу ч үгүй гэсэн утгатай бөгөөд түүний амьдралын философи ч ийм. Ямар нэгэн юм илүү ч үгүй, дутуу ч үгүй дундаж байх ёстой гэсэн зарчимтай.
Түүний бүтээлүүд хүнд ямар нэгэн юмыг ухааруулж ойлгуулах, дурсамжийг нь сэдрээх, гуниг төрүүлэх, баярлуулах мэдрэмжийг өгдөг. Нийгэмд санаа зовоох олон асуудал байгаа учраас илүү хөнгөн гэгээлэг мэдрэмжийг хүмүүст өгөхийг хүсдэг гэв. Түүний сүүлийн үеийн бүтээлүүдийг харахад хөнгөн боловч асуудал хөндсөн шинжтэй. “Уран бүтээлчдийн замнал хатуу ширүүн, хэзээ ч дардан байгаагүй. Угаасаа дардан байх ч үгүй” хэмээн тэрээр хэлсэн. Гэвч уран бүтээлчийн энэ хатуу ширүүн, дардан бус замаар явж, шантарч зогсолгүйгээр зүтгэсэн чадварлаг залуу уран бүтээлч гэдгийг түүний туулсан зам харуулна.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Урлаг спорт
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

-
Цаг үе2025/01/27
Нийслэлд гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ
-
Үзэл бодол2022/06/27
Ц.Хатанбаатар: Хүүхдийг гэмт хэрэг, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх...
-
Улстөр нийгэм2021/09/10
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Д.С.Песковто...
-
Урлаг спорт2020/05/12
“Хотын соёл” онлайн контент фестивалийг зарлалаа
