Улстөр нийгэм
СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу өнөөдөр байршуулав.
Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.
Улстөр нийгэм
Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг “онилдог”
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын сургалтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнөөдөр /2025.05.15/ зохион байгууллаа.
Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу, 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд руу, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд руу, 1 хувь нь хууль сахиулах байгууллага руу хандсан байдаг.
2024 оны байдлаар ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт манай улс руу хийгдсэн байна. Энэ нь төрийн мэдээлэл болон хүний хувийн эмзэг мэдээллийг олзлох, хулгайлах зорилтот халдлага байх магадлал өндөр гэдгийг илтгэсэн тоо баримт юм.
Кибер орчны аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байдаг онц чухал мэдээллийн дэд бүтцүүд кибер халдлагад өртөх бодит эрсдэл нэмэгдэж байна.
Энэ бол ганц Монгол Улсад төдийгүй олон улсад тулгарч буй сорилт. Иймд Монгол Улс кибер орчны аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бодлого зохицуулалтаа шат дараатайгаар боловсруулж, цахим засаглалын багц хуулиа батлуулан хэрэгжүүлж байна. Уг хуулиудын хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын чадавх, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах итгэлцлийг бий болгох зорилгоор дээрх сургалтын ач холбогдол оршиж байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 216 байгууллага бий. Хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем болон улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч зэргийг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад тооцдог гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.
Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно.
Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.16/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал |
08.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь |
13.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
-
Шударга мэдээ2023/03/10
Н.Мандуул: Зээлдэгчидтэй холбоотой шүүх хурал процессын дагуу үргэлжилж байна
-
Цаг үе2022/06/21
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Үзэл бодол2023/01/09
Сүлжээ дэлгүүрүүд “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-...
-
Улстөр нийгэм2022/08/25
ЗГ: Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах боломж бүрд...