Үзэл бодол
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа

Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өнөөдөр /2019.06.30/ боллоо.
Авто замын нээлтийн үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:
"Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал"Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд нийт 18 сая тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зам экспортын хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх гээд эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Мөн жолооч нарын аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахад эерэг нөдөө үзүүлнэ.
Төслийн захирал Г.Базаррагчаа:
Энэ 8.2 км авто зам бол олон улсын стандартад нийцсэн хүнд даацын авто зам. 8 метрийн зорчих хэсэгтэй, 3.5 метрийн хөвөөтэй нийт 15 метрийн өргөнтэй зам байгаа. Замын цементээр бэхжүүлсэн суурийн үе нь 30 см, харлуулсан дайрга үе нь 13 см, өнгө асфалт нь 5 см. Өөрөөр хэлбэл зам нийт 48 см-ийн хучилтын хийцтэй, үүгээрээ хүнд даацын зориулалттай болж байгаа юм.
Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар:
"Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёр жилийн өмнө Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байгаагийн нэг нь өнөөдөр ашиглалтад оруулж байгаа 8.2 км авто замын ажил юм. Энэ зам ашиглалтад орсноор сумын байгаль орчин, тоосжилт, иргэдийн эрүүл ахуйгаас гадна жолооч нарын аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө. Мөн Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ашиг, улсад төвлөрүүлж буй татвар бол их бүтээн байгуулалтын эхлэл нь болж байгаа юм”
Жолооч нарын төлөөлөл Б.Мөнгөнзаяа:
"Өмнө нь уурхайгаас Гашуунсухайт хүртэл 10 гаруй км шороон замаар явдаг байсан. Тэр үед замын тоос шороо их, машины эвдрэлд ч нөлөөлдөг байсан. Одоо шинэ засмал зам ашиглалтад орсноор энэ асуудлууд шийдэгдлээ гэж бодож байна. Жолооч нар их баяртай байгаа”
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.