Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын ажил үргэлжилж байна

Огноо:

,

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумдаа аймгийн төвтэй автозамаар холбох ажлыг хийж байна. Тодруулбал хамгийн баруун талын сум болох Гурвантэс сумыг аймгийн төв Даланзадгад сумтай хатуу хучилттай автозамаар холбож зам дагасан хөгжил дэвшлийг бий болгох юм.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26 км-ээр нэмэгдүүлсэн. Замын бүтээн байгуулалт тухайн үед тогтоосон трассын дагуу үргэлжилж байна.

2017 онд Даланзадгад-Баяндалай сумыг хатуу хучилттай автозамаар холбосноор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумыг аймгийн төвтэй холбосон анхдагч аймгийн нэг болсон юм. Замын бүтээн байгуулалт тасралтгүй хийгдэж 2017 онд 25 км, 2019 онд 10 км, 2020 онд 10 километр замыг нэмж байгуулснаар 2016-2020 онд уг чиглэлийн зам 45 километрээр нэмэгдэх юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Усны ослоор 59 хүн амь насаа алджээ

Огноо:

,

Он гарсаар наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 удаагийн усны ослын дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн 9 дүүрэг, 25 аймгийн 35 суманд усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр ослын улмаас 59 хүн амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.

Гол, усанд осолдсон шалтгаан нөхцөлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ. Харин бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг орчимд тоглож байгаад осолдсон тохиолдол хамгийн их байна.

Иймд иргэд, аялагчдыг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд танилцах аяллаар эх орондоо иржээ

Огноо:

,

Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид, Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Эх оронтойгоо танилцах аялал” нь Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх улсынхаа соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгодог юм.

Энэ удаагийн аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, боловсрол, мэргэжил, ажил, амьдрал, амьдарч буй улс орон, ойрын болон ирээдүйн зорилгынхоо талаар ярилцжээ. Мөн үрчлэлтийн ач холбогдол, үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцсан байна.

Уулзалтын үеэр хүүхдүүд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул УИХ-ын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дотоод, гадаад хүүхэд үрчлэлтийн шийдвэрийг гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэхээр тусгажээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллахаар болсон байна.

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл хүүхдийн хөгжлийн тайланг 18 нас хүртэл нь хагас жил тутамд холбогдох байгууллагаар дамжуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх зохицуулалт тусжээ.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд талархалтай байгаагаа илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангахад улс орнуудад хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжилсан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох