Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа

Огноо:

,

"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.

“Эрчист Монгол” үйл ажиллагааны урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авч ажилласан, 3.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд оржээ. 

Төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 8-ны шийдвэрүүдийн дагуу байгуулсан энэ бүтэц хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй, санхүүгийн дарамт үүсгэж буй тул цаашид улам хүндрэхээс сэргийлж, татан буулгах нь зүйтэй гэж үзжээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг. Энэ дагуу 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах тул та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нэг дэх дохио дуугарахад иргэн та “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг ОБЕГ-аас уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хоёрдугаар сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт 5, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтад 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), 4 уригч иргэн (4 иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 5 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргав.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцааж, 3 иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Авто засварын газруудад гэнэтийн хяналт шалгалт хийж эхэллээ

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүллээ.

Шалгалтыг 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт, хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, аюултай хог хаягдлын бүртгэл, ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент, ариун цэвэр, орчны стандартын хэрэгжилтийг шалгаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд агаар, хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийх аж.

Шалгалт 2026 оны гуравдугаар сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилэх бөгөөд албаныхан авто засварын үйл ажиллагаанаас гарч буй ашигласан тос, аккумлятор, батарей зэрэг нь аюултай хог хаягдалд хамаардаг болохыг анхааруулж байна.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд эдгээр хог хаягдлыг зориулалтын дагуу хадгалж, эрх бүхий байгууллага болон тусгай цэгт хүлээлгэн өгөхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 10 минут

ЗГ: Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг ...

Улстөр нийгэм4 цаг 13 минут

ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн т...

Улстөр нийгэм4 цаг 16 минут

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж,...

Цаг үе4 цаг 18 минут

Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо

Шударга мэдээ4 цаг 21 минут

Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна

Цаг үе4 цаг 23 минут

Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ

Цаг үе4 цаг 27 минут

Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг стратегийн...

Цаг үе4 цаг 30 минут

Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна

Цаг үе4 цаг 32 минут

Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ...

Цаг үе9 цаг 5 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Санал болгох