Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

Огноо:

,

Сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Нийслэлийн аварга фермер”-үүдийг тодрууллаа. 10 фермер “Нийслэлийн аварга фермер”-ээр шалгарсан бөгөөд энэ үеэр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн “Ар гүнт Марцат” хоршооны дарга Т. Шагдарсүрэн шагнууллаа.

Нийслэлийн аварга фермерүүд:

  • Багануур дүүргийн нэгдүгээр хорооны фермер Ж.Намшир
  • Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны фермер Н.Рагчаа
  • Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер “Энх-Анунгоо” ХХК
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Х.Эрдэнэбилэг
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер С.Анхбаяр
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны фермер “Ар үр” ХХК
  • Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Б.Эрхэмбилэг
  • Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Д.Тогтохбаяр
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл, фермер эрхлэгчдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, шагнаж, урамшуулдаг уламжлалтай билээ. НЗДТГ-аас “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж  байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай фермер эрхлэгчдийн идэвх оролцоо ихээхэн чухал. НЗДТГ-аас 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, өрхөд бодит дэмжлэг үзүүлэх, сүүний чиглэлийн цэвэр үнээний тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням “Би фермер ажиллуулаад хоёр жил болж байна. Мах, сүүний чиглэлээр Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн аварга фермер болсондоо их баяртай байна” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа “Аав ээж, ачит мал сүргийнхээ буянаар энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Би Завхан аймгийн Сонгино суманд нутагтаа мал маллаж байгаад 2017 оноос хойш энд фермерийн үйл ажиллагаа явуулж байна. Сэтгэл өндөр байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.

Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.

Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.

Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.

Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Сенегалын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар болон Африкийн хотууд газарзүйн хувьд алслагдсан ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилттой тулгарч байгааг онцолж, хотуудын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа танилцуулжээ.

Харин Сенегалын Ндиоб хотын зүгээс агроэкологи, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцсан байна.

Талууд цаашид хотын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр туршлага солилцож, ногоон шилжилт, агроэкологи болон байгальд түшиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадыг нэгтгэдэг UCLG Africa болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотуудын сүлжээгээр дамжуулан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

Уулзалтын үеэр COP17 болон Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт” нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хот, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм18 цаг 23 минут

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Цаг үе18 цаг 32 минут

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Шударга мэдээ18 цаг 35 минут

“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад боди...

Цаг үе18 цаг 39 минут

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд ...

Цаг үе18 цаг 47 минут

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа яву...

Цаг үе18 цаг 53 минут

“Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудад гэрчилг...

Цаг үе18 цаг 58 минут

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Цаг үе19 цаг 8 минут

Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүл...

Улстөр нийгэм2026/08/24

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын б...

Цаг үе2026/08/24

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж...

Санал болгох