Цаг үе
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр 10:00 цагт бүрэн унтраасан, түймэрт урьдчилсан байдлаар 500 га орчим талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын I багийн “Гахайтын голын эх” гэдэг газар энэ сарын 19-нд гарсан ой, хээрийн түймрийг 22-нд, мөн аймгийн Цагааннуур суманд 23-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 03:20 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Төв аймгиийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
Цаг үе
Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Израил улсын зүгээс хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, богино хугацааны сургалтыг зохион байгуулах боломжтой. Монгол улсын хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа 10 оюутанд жил бүр 11 сарын хугацаатай, цалинтай үйлдвэрийн дадлагад хамрагдах, Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /МАШАВ/ олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах боломжтойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

-
Цаг үе2023/11/09
Төрийн албан хаагч иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрх зөрчих тохи...
-
Цаг үе2020/04/29
Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэг эрсдэл үүсэ...
-
Улстөр нийгэм2024/11/05
Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжү...
-
Цаг үе2020/04/17
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
