Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Түүхий нүүрс түлсэн, товчоогоор оруулахаар завдсан зөрчлүүдийг илрүүлжээ

Огноо:

,

Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 сарын 01-нээс 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт НМХГ-ын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.

Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн, авсан арга хэмжээ, хүрч буй үр дүн:

-  Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын /ахлах/ байцаагч агаар бохирдуулагч 5572 объектод хяналт шалгалт хийсэн.

-  Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол зөрчсөн, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1948 мэдэгдэл, зөвлөмж, 869 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 179 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Түүхий нүүрс түлсэн, товчоогоор оруулахаар завдсан 143 удаагийн 471 т нүүрсийг Амгалангийн дулааны станцад төвлөрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцлоо. 1080 объектыг хий, цахилгаан халаагуурт шилжүүлж, ахуйн энгийн зуухыг сайжруулсан зуухаар солих, үнс баригч суурилуулах, төвлөрсөн дулаан хангамжид холбуулах зэрэг ажлууд хийгдлээ. Тухайлбал, Эко констракшн, Топ декорэйшн, Өнө орших маргад, Магнет сервис, Кондитер Улаанбаатар ХХК, Саадэ ХХК, Номин тав трейд ХХК халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоосон.

-  Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг үүсгэж байгаа хөдөлгөөнт эх үүсвэрийн нэг болох их багтаамжийн 453 автобусны хаягдал утаанд Авто тээврийн Үндэсний төв, Тээврийн Цагдаагийн албатай хамтран хэмжилт хийж стандартын шаардлага хангахгүй 210 автобусыг засвар үйлчилгээ хийлгэн үйлчилгээнд гаргаж Зөрчлийн тухай хуулийн дагуу 8.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдууллаа.

-  100 кВт-с дээш хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч 119 аж ахуйн нэгж байгууллагад 2020 оны 01, 02-р сард хяналт шалгалт хийж 20 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу 27 сая 900.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа.

-  Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 77 зөрчлийг илрүүлж 139,3 тн түүхий нүүрсийг битүүмжилж дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй Хоёулаа хүү ХХК-ийн халаалтын зуухны байгууламжид буулгууллаа. Түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэн 34 хороодын Засаг дарга нарт арга хэмжээ тооцуулахаар 6 дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүллээ.

-  Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 366 улсын /ахлах/ байцаагч 24 цагаар байнгын хяналт шалгалт хийж байна. Таван толгой түлш ХХК нь 2019 оны 10 сараас хойш 334566тн шахмал түлш үйлдвэрлэн, 346189тн шахмал түлш худалдаанд гаргасан. Шахмал түлш, барьцалдуулагч бодисоос сар бүр дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнд үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлж байна. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 313 улсын /ахлах/ байцаагч байнгын хяналт шалгалт хийж, түлшний нөөц, тээвэрлэлт болон илэрсэн зөрчлийн талаар тухай бүр Таван толгой түлш ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоо, хяналтын цэгүүдэд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллаж байна. НМХГ-ын давхардсан тоогоор 702 улсын байцаагч 180704 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Багануурын Налайхын Төв аймгаас 66 удаагийн үйлдлээр түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдаж, 331.7тн түүхий нүүрсийг хураан Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 250.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.

Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллээр хангах, угаарын хийн хордлогын дуудлагын үед шуурхай ажиллах зорилгоор НМХГ-т болон төвийн 6 дүүрэгт Мэргэжлийн хяналт, Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.

Хавар, намрын улиралд гадаад болон дотоод орчны агаарын температурын зөрөө багассанаар яндангийн таталт муудаж угаарын хийн хордлогод өртөх магадлал ихэсдэг тул зуух, яндангаа цэвэрлэх, хөөлөх, битүүмжлэл, таталтыг шалгах, агаар сэлгэлтийг тогтмол хийх, угаарын хий мэдрэгчээ салгахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулж байгаа эх үүсвэрийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсанд мэдээлээрэй гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ

Огноо:

,

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.

Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.

Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.

Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.

Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Огноо:

,

Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.

Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.

Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.

Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.

Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа

Огноо:

,

Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.

Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.

Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох