Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ж.Төмөрмандах: Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөн ажиллаж байна

Огноо:

,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан үргэлжилж байна. НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төмөрмандах Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг танилцууллаа.
 
Өнгөрсөн онд Зөвлөл хоёр удаа хуралдаж 5 үндсэн чиглэл, 44 арга хэмжээг хэлэлцэн баталж, биелэлт 94.9 хувьтай хэмээн дүгнэжээ. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гурван ЕБС, нэг цэцэрлэг, хоёр их дээд сургууль, есөн орон сууцны барилга, таван инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, гал түймэр унтраах, аврах ангийн гурван барилгад тэсвэржилтийн үнэлгээ хийж, паспортжуулсан байна.
 
Үер, усны аюул эрсдэлийг бууруулах чиглэлд 4 төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 1100 метр хамгаалалтын байгууламж, 205 метр сувгийн угсралт хийжээ, 3816 алба хаагч 886 техник хэрэгсэлтэйгээр завьт эргүүлд ажиллаж, 80 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллажээ. Үүний үр дүнд гол усны ослын тоо 56.2 хувиар, усанд осолдсон иргэдийн тоо 68 хувиар буурсан гэлээ.
 
Мөн Туул голын эрсдэлийн үнэлгээг хийж, хар цэгүүдийг тогтоожээ.
 
Гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлд 871 сая төгрөгийн 14 төрлийн 663 ширхэг техник хэрэгсэл худалдан авчээ.
 
Мөн Чингэлтэй дүүргийн XXI хороонд гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги барьж байгуулсан гэдгийг НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төмөрмандах танилцуулгадаа онцоллоо.
 
Ирэх жилүүдэд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны

·8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК,

·Долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж,

·3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.

Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдлаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллах, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УОК: Аймгийн Засаг дарга, аймгуудын онцгой комисст үүрэг даалгавар өглөө

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг 21 аймгийн Засаг дарга, аймгуудын Онцгой комисстой цахимаар хуралдаж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой үүрэг чиглэлийг өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин 20 ширхэг, цас ихээр орж зам, даваа хаагдсан зарим аймаг, сумдад автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг, 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, аймаг тус бүрт 50 тн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгосон.

 

Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэй үнэлэгдсэн баруун, төв, хангайн бүсийн аймгуудад улсын Онцгой комиссын ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Баруун болон төвийн аймгууд өнгөрсөн зун гантай, зарим бүс нутгаар зуншлага сайтай, мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан ч Засгийн газар, улсын Оонцгой комисс, аймаг, сумдын Онцгой комисс, малчид, иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж чадсан байна.

Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд Х.Ганхуяг онцолж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асуудлыг онцгойлон хэлэлцэв

Огноо:

,

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар Жендэрийн Үндэсний Хорооны өнөөгийн нөхцөл байдал, чиг үүрэг, бусад асуудлыг сонсов. Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монгол Улсын жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл танилцууллаа. Ингэхдээ, Монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн тулгамдсан асуудалд бодлогын дэмжлэг хүсэж, жендэрийн мэдрэмжтэй гэхээсээ илүү жендэрийн хариуцлагатай оролцоог хангахыг уриаллаа.

Танилцуулга, хэлэлцүүлгээр Монгол Улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс доогуур байгаа, осол гэмтэл, архидалт, зүрх судасны өвчлөл, нийгмийн байр суурь, цалин хангамж, ажлын байрны үнэлэмж, өрх толгойлол, хүчирхийлэл, халамжийн бодлогод хамрагддаг байдал, боловсрол эзэмшилт зэргийн статистик үзүүлэлтийг танилцуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

 

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгосоор эрчүүдээ бид орхигдуулсан нь энэ нийгмийн гажуудал болох нь. Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ажлын байрны стресс, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, айл гэр дэх эцэг хүний оролцоог дэмжих бодлого хэрэгжүүлэх, өсвөр насныхны боловсрол, хүмүүжилд чиглэсэн тусгай хөтөлбөрийг өргөжүүлэх, төрийн байгууллага болон онцгой чиг үүрэгтэй ажилладаг албанд эх хүүхдэд зориулсан өрөө, булан нээх чиглэлээр хамтран ажиллая” гэх санал гаргалаа.

Хүний хөгжлийн хорооноос нийслэлийн түвшинд эрчүүдэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дэмжих хөтөлбөрийг боловсронгуй болгох, жендэрт суурилсан төсвийн асуудалд анхаарах, жендэрийн мэдрэмжтэй бус жендэрийн хариуцлагатай бодит ажлын үр дүнг тайлагнадаг, хэлэлцдэг байхад анхаарах, төр, төрийн бус байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг илэрхийллээ.

Уулзалтын үеэр жендэрийн бодлого нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, нийгмийн бүх бүлгийг хамарсан тэгш боломж, тэгш оролцоог хангах цогц бодлого гэдгийг онцлон тэмдэглэв.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Э.Одонтуяа, А.Амартүвшин, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Бямбадорж, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш бусад албаныхан оролцлоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм14 цаг 53 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон ...

Цаг үе15 цаг 21 минут

"American Airlines" компани Венесуэл руус нислэг хийх эрхээ сэргээлэ...

Цаг үе15 цаг 27 минут

Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэ...

Улстөр нийгэм16 цаг 13 минут

УОК: Аймгийн Засаг дарга, аймгуудын онцгой комисст үүрэг даалгавар ө...

Шударга мэдээ16 цаг 53 минут

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч...

Цаг үе17 цаг 1 минут

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон ...

Улстөр нийгэм17 цаг 4 минут

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрч...

Улстөр нийгэм17 цаг 7 минут

Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцэ...

Цаг үе17 цаг 10 минут

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх б...

Цаг үе2026/03/04

Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзвар...

Санал болгох