Үзэл бодол
БСШУС-ын сайд теле хичээлийг бичих явцтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 06-ны өдөр теле хичээлийг бичих явцтай танилцлаа. Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн суралцагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор теле хичээлийг зохион байгуулж байна. Нийт 1044 теле хичээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 554 хичээлийг хүргээд байна.
Теле хичээл бэлтгэхэд 173 багш, 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, 18 телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагч зэрэг 300 гаруй ажилтан, нийт 600 орчим хүн ажиллаж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулахгүй, IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцож, холбогдох баримт бичигт тэмдэглэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд 2020 оны 6 сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл явагдана.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Үзэл бодол2024/09/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы...
-
Шударга мэдээ2024/03/12
Нэг сурагчийг сургах хувьсах зардал 910 мянган төгрөг байсныг 2-3 дахин нэмэгдүү...
-
Шударга мэдээ2024/10/30
Хиймэл оюуны эрчим хүчний хэрэгцээг цөмийн реактораар хангана
-
Цаг үе2022/05/24
"Ногоон дуу хоолой" аянд нэгдэж тарьсан модоо арчилж ургуулцгаая