Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн урилгаар манай улсад ажиллаж буй “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын төлөөлөгчдөд тэрбээр амжилт хүсээд, Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар танилцууллаа. Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсноор хууль тогтоомжоо нийцүүлэх, дагаж мөрдөх үүрэг хүлээсэн болохыг Д.Цогтбаатар дарга дурдаад “Эрүү шүүлт гэхээр цагдан хоригдсон үед ч юм уу, тусгай орчин нөхцөлд үйлдэгддэг гэдэг түгээмэл ойлголт байдаг. Гэтэл конвенцод хаана ч, хэзээ ч үйлдэгдэх эрсдэлтэйг тодотгосон өргөн агуулгатайгаар томьёологдсон. Эрүү шүүлтийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд таслан зогсоохын тулд дотоодын хууль тогтоомжоо тус конвенцод нийцүүлэн, нэгбүрчлэн хэрэгжүүлэх нь нэн чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ. Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг тууштай хэрэгжүүлж байгааг тэрбээр тэмдэглээд, монгол хүний эрхийг хангах, хамгаалах зорилготой энэхүү үйл ажиллагааны талаарх зөвлөмж, саналыг нээлттэй хүлээн авч ажиллахаа илэрхийлэв.  

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг цаг гарган хүлээн авч уулзсан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт талархал илэрхийллээ. Төлөөлөгчид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх олон улсын туршлагыг хуваалцахын зэрэгцээ Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдалтай танилцаж, ажиглалт хийхээр ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хуваалцаж болох Монгол Улсын сайн туршлагуудыг судалж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улсын Их Хурал нь хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна” хэмээн тодотгоод, хүний эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, парламентын энэ чиглэлээрх шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн талууд эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын ахлах зөвлөх Бен Бакланд, Нид Сатжипанон болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох