Цаг үе
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал солилцлоо.

Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг тавьсан. Тодруулбал ажлын байр санал болгох, 1 удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан байна.



Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


