Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг бэлэглэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулууныг урьж, “Дэлхийд тархсан монгол өв:бүтэн түүхийн төлөө” 12 боть бүтээлийн талаарх “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр Парламентын номын санд зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид, тус номын сангийн уншигчид оролцлоо.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, тус хүрээлэн Парламентын номын сангаараа дамжуулан шинэ соргог бүтээлийг олон нийт, уншигчдадаа таниулах зорилгын хүрээнд “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг цувралаар явуулах болсныг онцлов.

“Дэлхийд тархсан монгол өв” бүтээлүүдийнхээ талаар академич С.Чулуун, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөөний тусгал болж үлдсэн эд өлгийн зүйлс  бусад улс оронтой харьцуулахад хамгийн олон оронд хадгалагдан үлдсэн улс нь Монгол гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн сүүлийн 100 жилийн түүхэнд Монголын түүхийн судалгаанд олон улсын архив, номын сан, музейд хадгалагдан буй монгол орны талаарх дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтран судлах ажил хийгдээгүй байсан гэлээ.

“Дэлхийд  тархсан Монгол өв төсөл”-ийг 2011 онд эхлүүлж, энэ хүрээнд 12 боть бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд ОХУ-ын Эрмитаж Улсын музейн сан хөмрөг, Унгар Улсын номын сан, музей, Япон Улсын музей, номын сан, архив, Тайваний хааны ордон музейн архив, Норвегийн Осло их сургуулийн соёлын түүхийн музей, Эрхүүгийн орон нутаг судлах музей зэрэгт хадгалагдаж буй монголчуудын аж ахуй, бичиг үсэг, бурхан шашин, бөө мөргөл, археологи, монголын түүхтэй холбоотой эд өлгийн зүйлийг нэгтгэн, шинжлэн судалж, судалгааны эргэлтэд оруулан монгол хэл дээр уншигчдын хүртээл болгосон байна.

Академич С.Чулуун энэхүү 12 ботид урд өмнө хэвлэгдээгүй 5400 орчим эд өлгийн зүйлс багтсаныг онцлоод цаашид Их Британи, БНСУ, Узбекстан, Франц, Чех, Польш АНУ зэрэг улсад хадгалагдаж буй монголын соёлын өв, дурсгалуудын талаар хэвлэхээр бэлтгэж байгаагаа дурдсан.

Мөн зохиогч уулзалтынхаа төгсгөлд 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана

Огноо:

,

АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.

Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.

Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.

Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.

Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.

Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.

Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.

 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна

Огноо:

,

Усны тухай хуулиийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Тус оны эхний хагас жилийн байдлаар 151 объектод хяналт шалгалт явуулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 89 зөрчил дутагдлыг арилгуулан, 27 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулан ажилласан

Мөн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усны стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол18 цаг 4 минут

Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэ...

Үзэл бодол18 цаг 10 минут

Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн...

Улстөр нийгэм18 цаг 12 минут

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсы...

Цаг үе18 цаг 15 минут

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад...

Цаг үе18 цаг 17 минут

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Цаг үе18 цаг 21 минут

Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлд...

Цаг үе18 цаг 29 минут

Үер, усны аюулаас болгоомжил!

Цаг үе19 цагын өмнө

Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд...

Цаг үе19 цаг 2 минут

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Шударга мэдээ19 цаг 17 минут

МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарь...

Санал болгох