Шударга мэдээ
Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан.
Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Газрын дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах юм.
Шударга мэдээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.
Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Шударга мэдээ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өвөлжилт, дулааны шугам, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцжээ. Тодруулбал 44 байршлын авто замд засвар, шинэчлэлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 байршилд 100.9 километр авто замыг шинэчилсэн бол 10 байршилд 14.15 километр авто замын суурь хучилтын ажил үргэлжилж байна.
Харин эрүүл мэндийн салбарт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 70.9 хувь Улаанбаатар хотын хэрэглэгч, орон сууцны засварын ажил 40 хувь, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 63 хувь, Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60.76 хувь Нийслэлийн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийн найман гол шугамын ажил 85 хувь "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн шугам, тоноглол засварын ажил 53 хувьтай үргэлжилж байгаа аж.
Шударга мэдээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Н.Учрал Хөгжлийн банканд ажиллаж, дараах ажлуудыг үүрэг болголоо. Энэ тухай тэрбээр "Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90 хувьд хүргэсэн байдаг.
Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан. Энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан.
Энэ хүрээнд Хөгжлийн банканд ажиллалаа.
- Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
- Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
- Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах
- Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
- Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
- Хараат бус ТУЗ-ийн гишүүдэд шахааны хүн томилохгүй. Гадны санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлэх
- Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо" гэлээ.