Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 21-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:30 цагт: 17-р хороо Тайгын булаг ХХК, иргэн Мөнхтуяа, Мөнх-Эрдэнэ, Аваасүрэн, Энхсайхан, Баттөгс, Ганбаатар, Энхтайван, Л.Гэрэлмаа, Баттөмөр /цайны газар/, Сэрдамба, Ж.Болдбаатар, Данзан, Хуяг /блок/, Батцэнд, Энхбат, Готовчулуун /гараж/, Болдбаатар, Энхтайван, Ундрахбат, Эрдэнэбилэг, Маналжав /дугуй засвар/, Даваасүрэн, Төмөрхуяг, Түмэндэмбэрэл, Ж.Хүрэлбат, Энхтайван, Баяраа /ХОС/, Ч.Отгонбаяр, Сэргэлэнбат, Бат-Эрдэнэ, Ц.Одхүү, Баянмөнх, Баясгалан, Баасанжав, Жи-Мобайл, Скайтел, Мосол, Охин хүү, Натуца, Бэсрэгтрейд, Эрхэс трейд, Од мөнх, Энх мөнх трейд, Амин уул, Трансбус, Манлай, Мод эд, ХАОЕН, Престиж фүүд трейд интернэшнл ХХК-ууд, Орхон түшээ мөрөн БГБХ, 016-р ЦА-ийн зоорь болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 10:00-16:00 цагт: 1-р хороо 19-р хороолол Нарангийн 21, Тагнуулын 25, 120 мянгатын 10-14-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 10:00-17:00 цагт: 10, 11-р хороо Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай, Овоот, Хонхорын гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 10.00-11.00 цагт: 4-р хороо задгай, 1-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэсгээр, Петровис, Содмонгол ШТС-ууд, Пост болон эдгээрийн ойр орчмоор,
ТӨВ АЙМАГ
⏱ 08:30-16:00 цагт: Аргалант, Баянхангай, Лүн сумд Даргиатын ам, Төмрийн үйлдвэр
⏱ 09:30-17:00 цагт: Лүн сум Ногооны талбай, Авдрант, Ногоон хэрэм 1, 2, Мөнх их мандал ХХК, Тэс Петролиум ШТС, иргэн Сэр-Од, Батсүх /үнээний ферм/ болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
-
Цаг үе2026/07/21
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
-
Урлаг спорт2022/03/29
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Бадар-Ууганыг томилов
-
Цаг үе2021/07/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/04/19
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
