Цаг үе
Гялсбанк “Улирал бүр урамшуулалтай”

Төрийн банкнаас харилцагчдынхаа цахим хэрэглээг дэмжих зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээндээ ээлжит урамшууллаа зарлалаа. Энэ удаагийн урамшуулалт аян нь 04-р сарын 01-нээс эхлэн 12-р сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд улирал бүрийн онцлогт тохирсон байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх эрх зэргээр харилцагчдыг урамшуулах юм.
“Улирал бүр урамшуулалтай Гялсбанк” аянд оролцох нөхцөл:
- Тухайн улиралд сар бүр Гялсбанк үйлчилгээг ашиглан тав болон түүнээс дээш гүйлгээ хийсэн байх
- State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсанд #Like дарсан байх
- https://www.instagram.com/statebankmn/ инстаграм хаягийг #Follow хийсэн байх
Азтан тодруулах хугацаа:
- 2-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /21 азтан/
- 3-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр /15 азтан/
- 4-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр /13 азтан/ State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаараа дамжуулан тус тус тодруулна.
Хэрэв та хараахан Гялсбанк үйлчилгээний харилцагч болж амжаагүй бол Монгол орны өнцөг булан бүрд байрлалтай Төрийн банкны аль ч салбар, нэгжид хандан харилцагч болох боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны веб сайт, албан ёсны сошиал сувгаар болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Гялсбанк Илүү гялс- Илүү хялбар
Цаг үе
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Цаг үе
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. Энэ арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэнэ. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээн долоон хоног үргэлжилнэ.