Цаг үе
Францын алдарт "Sebbin" брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ
Монголын гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын салбарт шинэ стандартыг тогтоох нэгэн чухал үйл явдал өнөөдөр боллоо. Энэ нь дэлхийн зах зээлд өндөр чанар, аюулгүй байдлаараа танигдсан 39 жилийн түүхтэй Францын алдарт "Sebbin" брэндийн хөхний имплантын Монгол дахь албан ёсны нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан явдал юм.
Энэхүү арга хэмжээнд гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч нар болон гоо сайхны мэс заслын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд өргөнөөр оролцож, брэндийн онцлог, чанарын стандарт, олон улсын хэрэглэгчдийн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.


Франц улсад үйлдвэрлэгддэг "Sebbin" брэнд нь одоогоор дэлхийн 73 улсад албан ёсоор нэвтэрсэн бөгөөд хамгийн өндөр стандартуудыг хангасан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог бөгөөд эдгээрээс цухас дурдвал :
✅ FDA-ийн шаардлага хангасан "Nusil™" силикон гель ашигладаг,
✅ Европын холбооны "CE" стандарт, ISO-13485, ISO-14607, GMP стандартуудыг бүрэн хангасан,
✅ Аюулгүй байдлыг хангах 8 давхарга бүхий "Micro Shell" технологи, Силикон гель гадагшлах эрсдэлээс сэргийлэх "Anti-Bleeding Barrier" 2 давхар хамгаалалт,
✅ Урт хугацааны буюу 10 жилийн туршид хийгдсэн "Follow-up Study" судалгааны үр дүнд аюулгүй байдал бүрэн нотлогдсон байдаг.
Эдгээр технологи хийгээд удаан хугацааны туршилт судалгаа нь энэхүү брэндийн хөхний имплантын аюулгүй байдлыг бүрэн нотолж буй бөгөөд Монгол хэрэглэгчдэд хамгийн дээд зэргийн итгэлийг төрүүлэх шийдэл болж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Монгол дахь албан ёсны дистрибьютер "Эй Ай Меди Монголиа" ХХК-ийн зүгээс мэдэгдэж байлаа. "Sebbin" брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж буй албан ёсны дистрибьютер "Эй Ай Меди Монголиа" ХХК нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгсэлүүдийг эх орондоо нутагшуулах зорилготой ажилдаг байна.
Тэгвэл энэхүү нээлтийн семинарт оролцож буй нарийн мэргэжлийн эмч нарын хувьд дэлхийд танигдсан, Чанар аюулгүй байдлыг тэргүүнд тавьсан "Sebbin" брэнд Монголын эрүүл мэнд, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын салбарт албан ёсоор нэвтэрч буйд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.


"Sebbin" брэндийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүссэн гоо сайхны мэс заслын эмнэлэг болон мэс заслын эмч, сонирхож буй албан байгууллагуудад тус компаний үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд доорх утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм.
Мэдээлэл авах утас : 7000-4108, 9509-4108
📍 "Эй Ай Меди Монголиа" ХХК
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

-
Шударга мэдээ2026/03/20
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарл...
-
Улстөр нийгэм2022/03/16
Нийслэлийн хэмжээнд халиа дошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуу...
-
Цаг үе2022/12/13
Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна
-
Цаг үе2020/10/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
