Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.21/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох · Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох |
11.00 |
“Их засаг” |
|
3 |
Төсвийн байнгын хороо |
· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/ |
12.00 |
“Үндсэн хууль” |
|
4 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
· Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Улстөр нийгэм
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.
Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Улстөр нийгэм
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.
Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.
Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.
Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.
-
Цаг үе2025/05/09
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
-
Улстөр нийгэм2020/08/25
УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
-
Цаг үе2026/03/24
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болг...
-
Шударга мэдээ2023/02/06
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол ...
