Цаг үе
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь олширч байна. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ.
Тодруулбал, ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна. ЗТХ-д заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.
Цаг үе
23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд зохион байгуулж байна.
Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаас өнөөдрийн сургуулилтад 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд 15 баг болж серверийн доголдлыг сэргээх, кибер халдлагыг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх бодит сорилт дээр өрсөлдөж, туршлага солилцлоо.
Уг сургуулилтад манай улсаас нийт 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн оролцож, багийн бүрэлдэхүүнд идэвхтэй хамрагдан өөрсдийн ур чадвар, туршлагаа олон улсын түвшинд харуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээ шилдэг багуудаа маргааш тодруулна.
“Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 5-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2024/12/04
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байн...
-
Улстөр нийгэм2025/06/06
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон у...
-
Улстөр нийгэм2021/10/20
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгуул...
-
Цаг үе2024/03/21
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа