Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ХЭҮК-ын төлөөлөл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцлоо

Огноо:

,

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 3 дугаар тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа 2024 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хэлэлцэж байна.
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороодод А статус бүхий хүний эрхийн үндэсний байгууллагууд Засгийн газраас хараат бусаар хөндлөнгийн илтгэл хүргүүлдэг бөгөөд хороодын хуралдаанд бие даан оролцож, мэдээлэл хийдэг.
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж Комиссын гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцож байна.
 
Чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн хаалттай хуралдаанд Комиссын төлөөлөгчид мэдээлэл хийв.
 
Энэхүү мэдээллийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинд хийж буй шинэчлэлийн үр дүн, бүтэц тогтолцоонд буй сул талууд, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бус мөрдөн шалгах тогтолцоог бий болгох тухай болон шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлж буй алба хаагчдын хандлагыг өөрчлөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдод чиглэсэн нөхөн олговорыг шийдвэрлэх, сэтгэл засал, нийгмийн амьдралд хэвийн ороход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага, хүүхэд, эмэгтэйчүүд, бүх насаараа хорих ял эдэлж буй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хорих байгууллагуудын нөхцөл байдал, материаллаг нөөцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд нийцүүлэн сайжруулах зэрэг асуудлуудыг хөндөв.
 
Хорооны гишүүд Комиссын гишүүдээс тодруулга авснаар хаалттай хуралдаан өндөрлөлөө.
 
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Чуулганы нээлттэй хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн өгсөн хараат бус мэдээлэлд тулгуурлах Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны гишүүд Засгийн газрын төлөөлөгчдөөс асуулт тавилаа.
 
Чуулганы 11 дүгээр сарын 13-ны өдрийн нээлттэй хуралдаанаар Засгийн газрын төлөөлөл Хорооны гишүүдийн тавьсан асуултад хариулт өгснөөр Хороо тайланг хэлэлцэж дууслаа гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна

Огноо:

,

Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.

Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.

Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.

Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.

Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.

Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.

Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Огноо:

,

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.24-2026.08.30) нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 14 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе20 цаг 25 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ21 цаг 15 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм21 цаг 32 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм21 цаг 38 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм21 цаг 48 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе21 цаг 52 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе21 цаг 58 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох