Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монголын боксчид эх орондоо болсон Дэлхийн цомд тэргүүллээ

Огноо:

,

Монгол Улсад сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-нд болов.
 
“UG Arena” ордонд болсон тус тэмцээнд 12 орны нийт 170 ширэн бээлийтэн өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг (4 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль) тэргүүлж, Япон (4 алт, 1 мөнгөн медаль), БНХАУ (2 алт, 3 мөнгөн медаль)-ын баг удаалав. Дэлхийн цомын тэмцээн Ази тивд анх удаа болсон нь онцгой содон үйл явдал юм.
 
Монголын шилдэг ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ийн мөнгөн медальт Л.Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдсөн юм.
 
Энэ тэмцээнийг залгуулаад АНУ-д аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-нд болох залуучуудын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Л.Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт болно

Огноо:

,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор, МҮОНРТ-ийн ахмад сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт 2024 оны 10 дугаар сарын 25-ны 19:00 цагт UBPALACE-ын Их танхимд болох гэж байна.

Тус тоглолтод Ардын жүжигчин Б.Жавзандулам, Ардын багш Ц.Өнөрбаян, Г. Равдан, С.Батсүх, А.Бүтэд, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж, Х.Чилаажав, МУСГЗ Дан.Нямаа, Д.Шагдарсүрэн, Гавьяат жүжигчин С.Жавхлан, Б.Ганчимэг, Б.Батбаатар Ш.Наранчимэг С.Баттулга, Р.Өнөржаргал, Соёлын тэргүүний ажилтан Х.Батмэнд, Н.Тамир, Х.Оюунцэцэг, Н.Баасандорж, Ё.Батмөнх, Ж.Болдбаатар, Ө.Цэрэнчунт, Б.Отгонтогтох, Э. Очирсайхан, Л.Чулуунбаатар, Н.Дашдэмбэрэл Д.Нямжав, Б.Ууганбаяр П.Мөнхзул, П.Жимсээ, М.Отгонгэрэл, ихэр дуучин Алтанхундага Алтанбагана, дуучин Э.Тэгш-Үнэн, бяцхан авьяастан А.Санчирмаа болон бусад уран бүтээлчид оролцоно.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн эхэллээ

Огноо:

,

“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт,  “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхиин  Монгол Улсын 3 удаагиин аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул   Бавуудоржийн Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн  суманд эхэллээ.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан Хөвсгөл нутгийн унаган охин, Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн  анхдугаар тэмцээнд нийт  400 гаруй  өсвөрийн жүдочид оролцож байгаа юм байна.

Нээлтийн ажиллагаанд Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Улаанбаатар хот дахь  Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлийн удирдлагууд, урлаг, спортын төлөөлөл оролцсон байна.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

Огноо:

,

Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна.
 
45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.
 
Өнөөдөр тэмцээний долоо дахь өрөгт Монгол Улсын эрэгтэй баг Ливан улсын багийг 3:1-ээр хожиж, дараагийн өрөгт Панама улсын багтай өрсөлдөх бол манай улсын эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт ХБНГУ-ын багтай тэнцэж, найм дахь өрөгт Армен улсын багтай тоглохоор боллоо гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох