Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүсэхийг анхааруулж байна.
2024 оны есдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 14-нөөс 2024 оны есдүгээр сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15, 17-нд нутгийн зарим газраар, 16-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 14-нд нутгийн зүүн хагаст, 16-нд нутгийн хойд хэсгээр дулаарна.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Цаг үе2020/12/01
Улаанбаатар хотын Тэнгэр, Лавай, Драгон гэсэн 3 зорчигч тээврийн төвөөс тээвэрлэ...
-
Цаг үе2020/07/07
Хөдөлгөөнт удирдлагын байрыг бүрэн тоноглож, ашиглалтад оруулав
-
Цаг үе2021/04/09
Гадаадаас ажиллах хүч уригч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд!
-
Цаг үе2024/01/16
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
