Үзэл бодол
Х.Мандахбаяр: Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон практик руу эргэн орж болохгүй
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Эрүүгийн хууль болон сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудлаар өнөөдөр албан ёсны мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлын үеэр түүний өгсөн мэдээллээс товчлон хүргэе.
Тэрбээр “Би өнөөдрийн хэвлэлийн хурлаар гурван асуудлаар мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэсэн шинэ заалт орсонтой холбоотойгоор ойлголтын зөрүүтэй асуудал гарч ирж байна. Энэ зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудтай холбоотой асуудал биш. Худал мэдээлэл нийгэмд түгээсэн нөхцөлд түүнийг хэрхэн зохицуулахтай холбоотой зүйл заалт юм.
Урьд нь гүтгэх доромжлохыг Эрүүгийн хуулиар зохицуулж байсан бол Зөрчлийн хуулиар шийдэхдээ эрүүгийн ял, шийтгэлгүй болж байгаа мэт харагдавч асуудлыг шийдэхгүйгээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг торгох болсон. Үүнийг засаж залруулахын төлөө салбарын хамт олон хууль хяналтын байгууллагуудтай хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагууд хийсэн.
Зөрчлийн хуулиас гүтгэх зөрчлийг хасуулах санал дээр салбарын түвшинд санал нэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Ийн Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалт байхгүй болсон. Гэтэл энэ заалт Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ гэсэн ташаа мэдээлэл тарлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Зөрчлийн хуулийн дээрх заалтын үзэл санааг оруулах төсөл танилцуулсан нь үнэн. МСНЭ, Глоб интернейшнл төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, бусад холбоо, төрийн бус байгууллага дуу нэгтэйгээр эсэргүүцнэ гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалт эрх зүйн давхардал бий болгосон. Учир нь энэ төрлийн асуудал Иргэний хуулиар зохицуулагдах эрх зүйн боломжтой. Тиймээс давхардал үүсгэж, Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй гэсэн үндэслэлийг гаргаж тавьсан.
Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулсны төлөө эрүүгийн ял шийтгэл хүлээлгэдэг ийм практик руу эргээд орж болохгүй. МСНЭ ийм байр суурьтай ажиллалаа. Хамгийн сүүлийн мэдээллээр Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс оруулж ирсэн санал бүхэлдээ унасан. Харин худал мэдээлэл тараах гэсэн заалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэн, байгууллага ямар нэг санаа зорилготойгоор хүнийг гүтгэж, худал мэдээлэл тараасан бол хуулийн дагуу шийдэгдэнэ. Сэтгүүлч санамсар болгоомжгүй алдаа гаргасан бол эрүүгийн ял шийтгэлээс чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалт хийгдэнэ.
Хоёрдугаарт, сэтгүүлчийг тагнаж, чагнасан гэсэн асуудал яригдаж байгаа. 2018 оны дөрөвдүгээр сард намайг ажил авсны дараа Нийслэлийн прокурорын газраас энэ талаар мэдэгдэл хийсэн. Тухайн үед МСНЭ сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байгаа бол хатуу тэмцэнэ гэдгээ хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзалт хийснээс гадна ЦЕГ, ТЕГ, нийслэлийн Прокурорын газар руу удаа дараа албан бичиг явуулахад тийм асуудал байхгүй гэсэн хариу өгдөг.
Энэ асуудлаар дахин холбогдох байгууллагуудад хандана. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ЦЕГ, ТЕГ, нийслэлийн Прокурорын газар, сэтгүүлчид зэрэг бүх талыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.
Гуравдугаарт, МСНЭ сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд сэтгүүлчдэд хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл үзүүлж, сэтгүүлчээ өмгөөлөх хамгаалах чиглэлд барих арга барил тактиктай болсон. Тиймээс Иргэний болон Эрүүгийн хуулиар сэтгүүлч ял шийтгэл авдаг байдлыг таслан зогсоохын тулд МСНЭ хатуу тэмцэнэ. Ялангуяа мэргэжлийн үйл ажиллагаа явуулах үедээ санамсар болгоомжгүй гаргасан алдааг Эрүүгийн болон Иргэний хуулиар зохицуулах хҮзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2023/11/24
Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ
-
Улстөр нийгэм2024/05/22
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны...
-
Улстөр нийгэм2020/11/24
Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар буурууллаа
-
Цаг үе2021/06/30
Нийтийн тээврийн 500-600 автобусыг шинэчилнэ
