Цаг үе
Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багц үзлэг шинжилгээнд хамрагдах дадлыг дэмжих зорилгоор “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” картын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн. Улмаар дотоодын болон Олон улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж харилцагчдадаа тэдгээр эмнэлгүүдээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгосоор байгаа билээ.
Тэгвэл энэ удаа иргэд, харилцагчдынхаа үйлчлүүлэх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хот дахь “Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллага болон “Dearim Saint Mary’s” эмнэлэгтэй “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г үзэглэлээ.
“Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллага нь БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг 1-3 дугаар шатлалын нийт 70 эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байдаг бол “Dearim Saint Mary’s” эмнэлэг нь сүүлийн 50 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй хөх, бамбай булчирхай, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, тархи, мэдрэл, нуруу үе, мөчний багц үзлэгээр нарийн мэргэшсэн мэргэжлийн эмнэлэг аж. Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид эдгээр эмнэлгээр 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карт эзэмшигчид дотоодын таван эмнэлэг, БНСУ-ын нэр бүхий 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдээд байна .
Харилцагч та дээрх хоёр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны орон даяарх 500 орчим салбар нэгж, албан ёсны сошиал сувгууд болон 1800-1881 дугаараас авах боломжтой.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2020/11/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2025/11/19
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Цаг үе2026/06/30
Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа
-
Улстөр нийгэм2021/03/19
Инфографик: Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга...
