Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Гепатитын D вирусний халдвар В вирусний халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусний халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусний халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм.

Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг “онилдог”

Огноо:

,

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын сургалтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнөөдөр /2025.05.15/ зохион байгууллаа. 

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу, 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд руу, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд руу, 1 хувь нь хууль сахиулах байгууллага руу хандсан байдаг.

2024 оны байдлаар ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт манай улс руу хийгдсэн байна. Энэ нь төрийн мэдээлэл болон хүний хувийн эмзэг мэдээллийг олзлох, хулгайлах зорилтот халдлага байх магадлал өндөр гэдгийг илтгэсэн тоо баримт юм. 

Кибер орчны аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байдаг онц чухал мэдээллийн дэд бүтцүүд кибер халдлагад өртөх бодит эрсдэл нэмэгдэж байна.

Энэ бол ганц Монгол Улсад төдийгүй олон улсад тулгарч буй сорилт. Иймд Монгол Улс кибер орчны аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бодлого зохицуулалтаа шат дараатайгаар боловсруулж, цахим засаглалын багц хуулиа батлуулан хэрэгжүүлж байна. Уг хуулиудын хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын чадавх, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах итгэлцлийг бий болгох зорилгоор дээрх сургалтын ач холбогдол оршиж байна. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 216 байгууллага бий. Хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем болон улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч зэргийг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад тооцдог гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.

Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно.

Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.16/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал

08.30

“Их Эзэн Чингис хаан”

2

УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох