Үзэл бодол
Ээж охидын өдөрлөг болно
Энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гаригт 11 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төв дээр “Ээж охидын өдөрлөг” болно. Өдөрлөгийн үеэр өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх юм. Мөн ээжүүдэд зориулан эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын хэв маяг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Энэхүү өдөрлөгийг эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны “Ла Сантэ” эмнэлэг , “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл”, “Алдарт эх” групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн урлан бүтээх төв” , Япон гоо сайхны брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэй худалдаалагч “Майлд косметикc” сүлжээ дэлгүүр ажиллаж байна.
Мөн хамтран зохион байгуулагчаар хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний сэтгэл зүйчид оролцож байгаа юм байна. Өдөрлөгт Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, Өвчин намдаах тасгийн их эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Б.Болормаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн газрын Ахлах мэргэжилтэн, сэтгэл судлалын докторант Л. Бадамцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Түвшинтунгалаг, “Майлд косметикc”-ын мэргэжлийн гоо сайхны зөвлөхүүд, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний мэргэжлийн сэтгэл зүйчид ээж, охидод зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Энэ үеэр Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний зүгээс охидод зориулсан ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Арга хэмжээнд оролцсон охидод “Майлд косметикc” ХХК-иас гарын бэлэг гардуулах бөгөөд бүх оролцсон бүх ээжүүдэд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг гардуулах юм байна.
Ээжүүд тэр бүр охидтойгоо илэн далангүй ярилцаж, бас тэдэндээ цаг зав гаргаж чаддаггүй. Тиймээс энэ өдрийг охидтойгоо хамт өнгөрүүлж, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, хамтдаа халуун цай кофе ууж, зургаа хамт авахуулж, охиндоо нэгэн сайхан дурсамжийг бүтээж өгөхийг хүссэн хүн бүрт энэ өдөрлөг нээлттэй.
#Такс 10.000 төгрөг. Энэ таксны мөнгийг зөвхөн ээжүүдээс авах бөгөөд хүүхдүүдэд үнэ төлбөргүй. Нэг ээж 10 000 төгрөгийн такс төлөөд хэдэн ч охинтойгоо оролцож болно. Энэхүү арга хэмжээ нь ашгийн бус арга хэмжээ бөгөөд таксны мөнгийг цай, кофе, хөнгөн зууш бэлтгэхэд зарцуулах юм.
#Таксны мөнгийг Хаан банкны 5024288063 тоот дансанд /Б.Баттуяа/ дансанд байршуулна. Та бүхэн нэр, утасны дугаараа заавал бичээрэй.
Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдлийн https://www.facebook.com/groups/407078663248515/ хаягнаас авах боломжтой.
Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид ирэх хоёрдугаар сард “Аав, хөвгүүдийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Харилцах утас:99115624
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2025/06/25
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/05/18
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
-
Урлаг спорт2024/03/21
ЗГ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
-
Цаг үе2020/07/15
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
