Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ

Огноо:

,

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бороо орж байгаа үед жолоо барихдаа энгийн үеэс хэт их хянамгай, анхаарал болгоомжтой байдаг.
 
Энэ нь тээврийн хэрэгслийн зорчилтын хугацаа ихсэх, самбаачлах хугацаа ихсэх, уулзвараас хөдлөх, түр болон удаан зогсолт хийгээд хөдлөх үедээ удаан хөдлөх, түр зогсолт хийж хүн буулгаж суулгахдаа замын зорчих хэсэгт ус тогтоогүй газар, эсвэл өөрийн болон зорчигчийн зорьж буй байршил руу ойрхон зогсохын тулд илүү их зам туулах гэх мэт хүчин зүйлээс болж уулзвар замд маш хурдан хугацаанд их хэмжээний бөөгнөрөл үүсдэг.
 
Скүүтэр, унадаг дугуй, нийтийн тээвэр, явганаар хөдөлгөөнд оролцдог хүмүүс бороонд норохгүйн тулд хувийн эзэмшлийн авто машин хэрэглэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд энгийн үеэс хэт олон болно. 
 
Явган зорчигчид зам хөндлөн гарахдаа энгийн үеэс удаан алхах буюу усгүй, саадгүй газрыг сонгох болсноор тэдний туулах зай уртсаж, тээврийн хэрэгсэл явган зорчигч нар нэг түвшинд огтлолцдог уулзвар гарцуудад тээврийн хэрэгслийн хүлээлт үүсэж түгжрэлийн урт нэмэгддэг гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна

Огноо:

,

Удирдлагын академийн гудамжны засвар шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.

Тус авто замыг 2025 оны наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
 
Гудамж замын хяналт шалгалтаар 806 тээврийн хэрэгслийг шалгаж, 109 жолоочид арга хэмжээ авч, 40 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлсөн. Иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

-° Итали Улсын "Dulevo" брэндийн зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа

Огноо:

,

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг 12 дахь ээлжээр хүлээн аваад байна. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийн машин юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглагдах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тийм учраас “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь ч мөн салбартаа тэргүүлдэг бөгөөд Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур зэрэг улсад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, хамгийн ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох