Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Ногоон нуур-1008" айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө

Огноо:

,

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Даваасүрэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд Монгол Улсын барилгын салбарт БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй "Ногоон нуур-1008" айлын орон сууцны хороолол барих, Шинэ төв цэвэрлэх байгууламж барих, дулааны эх үүсвэрийн дутагдалтай байдлыг шийдвэрлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд Шэнь Миньжюанд мэдээлэл өглөө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамж, УИХ-ын тогтоолоор Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэр гарч “Шинэ Хархорум” хотын захиргааг байгуулан, хотын ерөнхий төлөвлөлтөө хийж байгаа бөгөөд шинэ хотын нисэх онгоцны буудал, галт тэрэгний болон хурдны авто зам байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй болохыг тэмдэглэв.
 
Барилга, хот байгуулалтын сайд мөн Улаанбаатар хотын утаа болон түгжрэлийг шийдэхийн гэр хорооллыг дахин төлөвлөж, эрчим хүчний дутагдалтай байдлаа шийдвэрлэх шаардлага байгааг хэллээ. Тодруулбал, бүс нутгуудын эрчим хүчний хэрэглээ суурилагдсан хүчин чадлаасаа давж, шинээр барилга барьж, дулаан авахад хүндрэл учирч байгаа тул Төвийн болон Баруун бүсийн эрчим хүчний дутагдалтай байдлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Чойр, Багануурын цахилгаан станцын асуудлыг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр байгуулах чиглэлд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан Хятад Улс мөн адил шинэ дагуул хотуудыг байгуулах замаар Бээжин хотын түгжрэл болон утааг шийдвэрлэж байгаа бөгөөд Монгол Улсын "Шинэ Хархорум" хотыг байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тиймээс "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны удирдлагуудтай уулзаж, шинэ хотын талаар мэдээлэл авч ажилласан гэлээ.
 
Мөн өнгөрсөн жилүүдэд цар тахлын улмаас саатаж удааширсан "Ногоон нуур-1008" айлын орон сууцны төслийг энэ онд, Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөө илэрхийллээ.
 
Төв цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, захидал солилцох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэн ажиллахаа Элчин сайд Шэнь Миньжюан цохон тэмдэглэв гэж БХБЯ-наас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Огноо:

,

Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдөр” юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.

Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн цаашдын ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ЧАДВАР, НИЙГЭМШИХ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ шууд нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харин хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлагын хоцрогдол, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй байна.

ЭРТ ИЛҮҮЛЬЕ, ЭРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ, ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.

Тус нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 70.9 мВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ нь жилд 20 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй.

Ийнхүү байгууллагын цахилгаан хангамжийг төвийн эрчим хүч болон нарны цахилгаан үүсгүүр хосолсон системээр шийдвэрлэсэн нь төсвийн зардлыг бууруулахын зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагаанд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлж буй чухал алхам болж байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.

Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох