Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зудын эрсэдлийг бууруулах тодорхой санал боловсруулж УИХ-д танилцуулах чиглэл өглөө

Огноо:

,

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2024.03.18/ болж, хоёр асуудлыг хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”Бүлгийн хуралдаанаар 2024 оны хаврын чуулганаар тэргүүн ээлжид хэлэлцэх асуудлыг шийдвэрлэж, зудын эрсэдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож хэлэлцлээ.

УИХ-ын хаврын чуулганаар тэргүүнд ээлжид хэлэлцэх 10 гаруй хууль, тогтоолын  төслүүд бий.

Тодруулбал, нэгдүгээрт УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Дараагийн парламент 126 гишүүнтэйгээр ажиллах учраас чуулганы дэгийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Тиймээс тавдугаар сарын 15-наас өмнө хуулиудыг хэлэлцэж батлах ёстой.

Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт цаашид баялгийн санд менежмент хийж, зөв захиран зарцуулах ёстой хэмээн заасны дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Засгийн газраас энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж өргөн барина.

Гуравдугаарт, бүсчилсэн хөгжилтэй холоотойгоор Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай.

Мөн хувийн хэвшлийг дэмжих зорилгоор МҮХАҮТ-ын тухай хууль, МҮЭХ-ны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ удаагийн УИХ-ын чуулган өмнөх долоон удаагийн чуулганы жишгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуустал буюу тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хэлэлцэх боломжтой гэж үзэж, бүлгийн гишүүд дэмжлээ.

Мөн бүлгийн хуралдаанд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг бүлгийн гишүүд сонссон. Мэдээлэлтэй холбогдуулж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Хавар ойр ойрхон үргэлжилсэн цасан шуурганы улмаас  мал аж ахуйн салбарт хүндрэл үүссэнтэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Үүнтэй холбоотойгоор бүлгийн хуралдаанаас Засгийн газарт дараахь чиглэлүүдийг өгсөн. Үүнд, зээлийн хүүг бууруулах, малжуулах зэргээр зудын эрсдлийг бууруулахад нөлөөлөх тодорхой саналуудыг боловсруулж УИХ-д танилцуулах талаар Засгийн газарт чиглэл өглөө. Засгийн газраас зудын эрсдэлээр 16 сая тоо толгой  мал хорогдох тооцооллыг хийсэн. Тиймээс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна”  гэв.

Хэвлэлийн хурлын үеэр мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг  сэтгүүлчдийн асуултад хариулж, үг хэллээ. Тэбээр “Энэ хаврын чуулганаар Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Утааны улирал эхлэхээр агаар, хөрсний бохирдлын талаар ярих биш, эртхэн шийд гарцыг олох ёстой. Үүний тулд бүсчилсэн хөгжлийн асуудлыг нэн тэрүүнд хэлэлцэх шаардлагатай. Ингэснээр Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 12 мянган айлыг орон сууцжуулах, дагуул хотыг бий болгох асуудлыг ажил хэрэг болгох юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрхзүйн зохицуулалт нэн тэргүүнд шаардлагатай байгаа тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.

Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.

Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 14 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе20 цаг 25 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ21 цаг 16 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм21 цаг 33 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм21 цаг 38 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм21 цаг 49 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе21 цаг 53 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе21 цаг 59 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох