Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2024 оны нэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 24-нөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Цаг үе
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Цаг үе
Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцтай танилцлаа
“Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн G1 буюу Яармаг–Арцат чиглэлийн буудлын барилгын талбайд инженерүүд очиж, дүүжин замын тээврийн техник технологийн шийдэл, угсралтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Стратеги бодлого төлөвлөлтийн хорооны дарга Т.Түмэн-Өлзий “Нийслэл хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн томоохон төсөлтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Францын “POMA” компани нь дүүжин замын тээврийн салбарт олон улсын хэмжээнд өндөр туршлага, мэргэшлээрээ танигдсан байгууллага юм. Манай инженерүүд энэхүү төслийн хүрээнд олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэгээ тэлж байгаад талархаж байна. Цаашид манай холбоо Нэгдсэн төслийн удирдлагын газартай хамтран бусад томоохон төслүүдтэй инженер, техникийн ажилтнуудаа танилцуулах сургалт, семинаруудыг зохион байгуулахаар ярилцлаа” гэв.

“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, орчин үеийн нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Өнөөдрийн энэхүү уулзалтын хүрээнд талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын нийт 25 инженер болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл оролцсон уулзалт семинар зохион байгуулсан. Энэ үеэр НТУГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, явцын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл ө
-
Шударга мэдээ2025/07/02
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар а...
-
Улстөр нийгэм2022/02/24
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно
-
Цаг үе2023/01/27
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна
-
Цаг үе2021/02/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
