Цаг үе
ТӨРИЙН БАНК: Дундаж давхаргыг дэмжин ажиллана
Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа.
Мөн 2018 оноос хойш орон нутгийн харилцагч нартаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2023 онд 10 аймагт харилцагчийн өдөрлөг зохион байгуулж 8000 орчим хүнд биечлэн санхүүгийн боловсрол олгож, Эрүүл иргэн ТББ-ын эмч нарын багтай хамтран эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө мэдээллийг түгээн ажиллажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүрэг салбарт “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсрол олгож банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх явуулын банкаар үйлчилсэн байна.
Төрийн банк нь 2.1 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг. Дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч банк байх зорилтын хүрээнд Төрийн банк 2021 оноос хойш харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж ирсэн юм. Хамгийн сүүлд гэхэд дундаж давхаргад зориулан Эрүүл иргэн хадгаламж, Эмэгтэйчүүдийн аяллын кредит карт зэргийг гаргасан нь харилцагчдынх нь таашаалд нийцээд байгаа юм.
Дундаж давхаргыг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, түүнийг дагаад Улсын эдийн засагт түлхэц болдог. Тийм ч учраас Төрийн банкнаас улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхтэй энэхүү хэсгийг дэмжихэд өөрийн бодит хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Үзэл бодол2022/04/04
“Бид киокушинкай карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зү...
-
Цаг үе2024/02/06
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
-
Шударга мэдээ2024/11/27
Өндөрхаан-Норовлин чиглэлийн 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа
-
Улстөр нийгэм2021/01/22
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу&rd...
