Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна

Огноо:

,

Шүлхий өвчингүй тайван байх 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 6.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардагдах вакциныг 6 ажлын хэсэг зориулалтын тээврийн хэрэгслээр бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүллээ.

Дархлаажуулалтын арга хэмжээг аравдугаар сарын 5-ны өдрөөс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө шуурхай хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчин, малтай иргэд оролцоогоо ханган дэмжиж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Огноо:

,

Манай байгууллагын ажилтан, албан хаагчдын нэрийг барьж төсөл хөтөлбөрт хамруулж, орон сууцны дараалалд оруулж өгнө гэх мэтээр иргэдтэй харилцаа холбоо тогтоож орон сууцны залилангийн гэмт хэргийн хохирогч болгон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох хууль бус үйлдлүүд гарсаар байна.

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөр байхгүй.

Манай байгууллагын албан ёсны цахим хуудас:

https://nosk.ub.gov.mn

https://www.facebook.com/Noskhevlel 

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!

/Бидэнтэй 7000-6953 дугаараар холбогдоорой/

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох