Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ

Огноо:

,

Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр есдүгээр сарын 22-нд эхэллээ. Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.
 
Ингэснээр Хятад, Европын хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлтэд оролцох, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дундад азийн орнуудад монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх нэг чухал гарцыг нээж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны зургаадугаар сард БНХАУ-д айлчлахдаа 2011 онд байгуулсан Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 12 жилийн дараа шинэчилэн батлуулсан.
 
Үүний үр дүнд Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хоёр улсын нутгаар дамжин өнгөрөх, тогтмол бус зорчигч тээвэрлэлт болон байнгын бус ачаа тээвэрлэлтийг маршрут харгалзахгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой байлаа. Тодруулбал, 2011 оны хэлэлцээрт зөвхөн талуудын хэлэлцэн тохиролцсон маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалттай байсан бол монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжих, хятадын тээвэрлэгчид Монгол Улсын нутгаар дамжих тээвэрлэлт хийх нөхцөл бүрдүүлсэн явдал юм.
 
Сүүлийн жилүүдэд олон улсын тээврийн харилцаа өргөжиж байгаатай холбоотойгоор монголын тээвэрчид олон улсын ачаа тээвэрлэлтэд оролцох боломж бүрдсэн. Тухайлбал, 2017 онд Монгол Улс руу ТИР карнейн хүрээнд хийгдсэн тээврийн 1 хувийг монгол тээвэрлэгч нар гүйцэтгэж байсан бол энэ тоо 2021 онд 31 хувь болж нэмэгдсэн байна.Мөн Алтанбулаг боомтоор 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 8531 ачааны автомашин нэвтэрч ачаа тээвэрлэлт гүйцэтгэснээс 37 хувь Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна.
 
Ташрамд дурдахад, Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Турк, Беларусь, Казахстан, Киргиз, Унгар, Словени, Украйн, Польш, Латви, Литва, БНАСАУ зэрэг 13 улстай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Харилцан тээвэрлэлт хийх тохиролцоог Азербайжан, Болгар, Румын, Серби, Герман, Чех, Гүрж, Словак, Молдав зэрэг 9 улстай хийж, нийт 21 улстай тээвэрлэлт хийж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох