Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2023 оны наймдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2023 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 09 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судлав

Огноо:

,

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина.

Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.

Уг төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцлаа. 

Энэ үeэр "Ти Ай Ложистик" XXK-ийн Тээврийн газрын захирал П.Ариунзаяа “Манай компани үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, гаалийн хяналтын бүс болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд НЗДТГ-ын ажлын хэсгийн зүгээс Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар бидэнтэй уулзаж, манай үйл ажиллагаатай танилцлаа. 

Хүннү хотын логистик төвийг олон улсын стандартад нийцүүлсэн жишиг төв болгож хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд, одоогийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

"Ландбридж" ХХК-ийн захирал Д.Энхтүвшин “Миний хувьд тээвэр, логистикийн салбарт 27 жил ажиллаж байна. Манай компани нь 22-ын товчоо буюу СХД-ийн 36 дугаар хороонд бараа бүтээгдэхүүнийг суурьшлын бүс рүү задалж оруулах, орон нутагт түгээх агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НЗДТГ-ын Хүннү хотыг хөгжүүлэх ажлын хэсгээс логистикийн дэд бүтэц, агуулахын чанар зэргийг цаашдын төлөвлөлтдөө оруулах зорилгоор туршлага судалж, ирж үзлээ. Энэ салбарт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Хүннү хот болон нийслэлийн захын дүүргүүдэд түгээлт, ачаа бараа боловсруулах дэд бүтэц сайжраасай гэж хүсдэг. Энэ талаараа бид өөрсдийн хийсэн бүтээснийг үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ зөвлөлдөж байгаадаа баяртай байна” гэв.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тээвэр логистикийн төвийг Хүннү хотод нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө энэхүү үйлчилгээг үзүүлдэг ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой саналууд гарсан учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 

Хотод төвлөрсөн логистикийн хөдөлгөөнийг сааруулахад аж ахуй эрхэлж байгаа компанийн захирлууд болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Хамгийн чухал нь Хүннү хотод төлөвлөж байгаа байршил дээр ямар үйлчилгээг нэвтрүүлэх, терминалаа хаана үлдээх зэрэг олон бодитой ажил хэрэгч саналуудыг гаргаж байна. Тиймд, логистикийн төвийг шинээр байгуулахдаа үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ын бүх саналыг аль болох тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж гүйцэтгэнэ” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна

Огноо:

,

ДЭМБ-аас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг сурталчлан, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулдаг.

Энэ 2025 онд дэлхий дахинд энэ өдрийг "Бээлийг зохистой хэрэглэе. Гарын эрүүл ахуйг сахья" уриан дор тэмдэглэх бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг улс орнуудад зөвлөжээ. Үүнд:

-"Гарын эрүүл ахуй сахих 5 мөч"-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, гарын эрүүл ахуйн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх;

-Бээлийг шаардлагатай үед хэрэглэх нь чухал боловч энэ нь гарын эрүүл ахуйг орлохгүй, бээлийг зохистой зөв хэрэглэхийг сурталчлан таниулах;

-Бээлийг зохисгүй, хэт их хэрэглэх нь хог хаягдлыг ихэсгэж хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул зохистой хэрэглээнд уриалах;

-Эрүүл мэндийн ажилтан бүр гарын эрүүл ахуй сахих заавар, журмыг мөрдөхийг зөвлөсөн гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Огноо:

,

Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Х:19 чиглэл Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар зорчих бол  Х:20- чиглэл нь Таван шараас- Чингис хаан олон улсын нисэх буудал хүрэх юм.

ЗОГСООЛ

  • Х:19 Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн,Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх буудал
  • Х: 20 Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар- Чингис хаан олон улсын нисэх буудал

ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Х:19 ЧИГЛЭЛ Том хүн 15000, хүүхэд 7000 төгрөг
  • Х:20 ЧИГЛЭЛ Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

ЦАГИЙН ХУВААРЬ

ЧИГЛЭЛ-Х:19

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:40, 09:40, 10:40, 11:40, 12:40, 13:40, 14:40, 15:40, 16:40, 17:40, 18:40, 19:40, 20:40, 21:40, 22:40,
  • Сүхбаатарын талбайд ирэх цаг: 09:10, 10:10, 11:10, 12:10, 13:10, 14:10, 15:10, 16:10, 17:10, 18:10, 19:10, 20:10, 21:10, 22:10, 23:10, 00:10
  • Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 05:30, 06:30, 07:30, 08:30, 09:30, 10:30, 11:30, 12:30, 13:30, 14:30, 15:30, 16:30, 17:30, 18:30, 19:30, 20:30,
  • Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэх цаг: 07:00, 08:00, 09:00, 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00, 16:00, 17:00, 18:00, 19:00, 20:00, 21:00, 22:00,

ЧИГЛЭЛ-Х:20

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:46, 09:53, 11:00, 12:06, 13:13, 14:20, 15:26, 16:33, 17:40, 18:46, 19:53, 21:00, 22:06, 23:13,
  • 5 шар ирэх цаг: 08:50, 09:56, 11:03, 12:10, 13:16, 14:23, 15:30, 16:36, 17:43, 18:50, 19:56, 21:03, 22:10, 23:16, 00:23
  • 5 шар хөдлөх цаг: 05:50, 06:56, 08:03, 09:10, 10:16, 11:23, 12:30, 13:36, 14:43, 15:50, 16:56, 18:03, 19:10, 20:16, 21:23,
  • Чингис хаан олон улсын нисэх буудал ирэх цаг: 07:00, 08:06, 09:13, 10:20, 11:26, 12:33, 13:40, 14:46, 15:53, 17:00, 18:06, 19:13, 20:20, 21:26, 22:33,
Дэлгэрэнгүй унших

Санал болгох