Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв

Огноо:

,

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS”  ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллахаа илэрхийлсэн. Иймд энэ ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж буйг онцлоод “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал бөгөөд элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр  хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.

Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлж ахлах ахлагч Б.Батдэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр, “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг эмэгтэй цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай дуусгалаа. Миний хувьд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын их баяртай байна.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж байна. Тийм ч учраас бид бүхэн монгол цэргийн, тэр тусмаа эмэгтэй алба хаагчдынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй биелүүлэхээ гүнээ ухамсарлаж байна” хэмээсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслыг амжилттай хийжээ

Огноо:

,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийлээ.

Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.

Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.

Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!

Огноо:

,

Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.4 мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.

Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр /2023.03.30/-ийн байдлаар нийт 177 ХК ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна. 

Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харин холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсдэг болохыг хувьцаат компаниудад  анхааруулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн компаниудын судалгаатай энд дарж танилцана уу.

Санхүүгийн зохицуулах хороо

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе14 цаг 40 минут

ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж бай...

Цаг үе14 цаг 43 минут

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс...

Улстөр нийгэм14 цаг 57 минут

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх...

Улстөр нийгэм15 цаг 1 минут

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх...

Урлаг спорт15 цаг 5 минут

"Тамирчин багш 2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна...

Цаг үе15 цаг 8 минут

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!

Шударга мэдээ15 цаг 14 минут

Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв

Цаг үе15 цаг 19 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Цаг үе15 цаг 23 минут

ЦАГ АГААР: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга...

Цаг үе15 цаг 26 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Санал болгох