Улстөр нийгэм
Хаягдсан уурхайд түшиглэн Монгол соёлын жуулчлалын бүс байгуулжээ
“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод үргэлжилж байна.
20 дугаар зууны наяад онд Өвөр Монголын Хянган аймгийн Тянь Жюньшань буюу Тэнгэрийн хүлэг уулын орчин олон жилийн ган гачиг хийгээд уул уурхайн ашиглалтын улмаас талхилагдан доройтсон юм.
2016 оноос Өвөр Монголын Хянган аймгийн засгийн ордон 2 тэрбум юаний хөрөнгө оруулж, хаягдсан цооногуудтай уурхайн байгаль орчныг нөхөн сэргээх ажил хийжээ. Тэд энэ газарт 400га талбай бүхий Чингис хааны соёлын үзэл санааг шингээсэн загвар дизайн гаргаж, монгол морины соёлоос сэдэвлэсэн 4А зэрэглэлийн “Тэнгэрийн хөвгүүн, тэнгэрийн хүлэг” нэртэй аялал жуулчлалын бүсийг бүтээж чадсан байна.
Одоо цэцэрлэгт хүрээлэн, сувиллын газар, амралтын газар, аялал жуулчлал зэрэг дөрвөн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг жуулчлалын цогцолбор болж өргөжжээ.
5 хэсэг бүхий 77мү талбайг хамарсан уурхайн цооногийг нөхөн сэргээж, 2400м урттай Тяньжюнь гүүр, 510мү талбайтай Гэсэр цэцгийн хүрээлэн, 28 шат бүхий усан сан, 15 мянган куб метр эзлэхүүн бүхий газар доорх 32 усан цөөрөм байгуулж, 50 төрлийн 33 мянган ширхэг бут мод тариалан аялал жуулчлалын ариун дагшин орон бий болгосон байна.
Найруулагч:С.Бүрэнбаяр
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Цаг үе2020/06/09
Их Петрийн гайхамшигт хотоор...
-
Шударга мэдээ2023/11/06
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцахаар 3069 хүнд 230,1 тэрбум төгрөгий...
-
Улстөр нийгэм2023/06/19
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Улстөр нийгэм2019/07/29
БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчилна
Сэтгэгдэл