Улстөр нийгэм
Төрийн банк “ТОП-100 аж ахуйн нэгж”- наймдугаар байрт шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад Төрийн банк наймдугаар байр, арилжааны банкуудаас ТОП дөрвөн банкны нэгээр дахин шалгарлаа. Төрийн ордны Баганат танхимд болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр өргөмжлөл, цомоо гардан авчээ.
Төрийн банк нь эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь харилцагчдаа дэмжин ажиллаж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Төрийн банк Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулан, 2021 онд 24.9 тэрбум гаруй татвар төлж, улсын төсөвт 15.8 тэрбум, орон нутгийн төсөвт 9.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн тус банкны нийт актив 3.8 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, татвар тооцсоны дараах байдлаар 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавьсан Төрийн банкны хамт олон Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгж, 4000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэн ажиллаж байгаа юм. Хамгийн олон харилцагчтай Төрийн банкийг улс орны эдийн засгийн өсөлт хөгжилд оруулсан амжилтыг үнэлж, “ТОП-5” банкны нэгээр ийнхүү 9 дэх жилдээ шалгаруулжээ.
Төрийн банк нь банкны тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа билээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Цаг үе2019/09/12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2021/08/13
Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ
-
Үзэл бодол2022/01/13
БНСУ-ын зарим компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйг...
-
Цаг үе2020/09/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл