Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БОХХААБХ-ны гишүүд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Т.Аубакир, Д.Өнөрболор нар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Хөдөө аж ахуй, хүнсний салбар хариуцсан менежер Дина Умали-Дайнингер “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төслийн талаар танилцууллаа. Тэрбээр, уг төслийг Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөнгөлөлттэй зээлээр зургаан жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Түүнчлэн, “Бидний танилцуулж буй төсөл хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан болзошгүй байгалийн гамшигт тэсвэртэй ХАА болон МАА-н салбарыг хөгжүүлэх, мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг үр ашигтай. Энэ төсөл нь өргөн хүрээг хамарсан том төлөвлөгөө гэж хэлж болно” гэлээ.

УИХ-ын гишүүд уг төсөл нь манай орны хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, мал аж ахуйн болон газар тариалангийн зохистой байдлыг хангах зэрэг нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны бодлогын зорилттой нийцэж байгааг тэмдэглэж байв. Иймд Байнгын хороон дээр танилцуулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох