Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж Ус агаар мэт хэрэгтэй байна

Огноо:

,

Улаанбаатар хотоос гарах баруун цэг 22-ын авто товчооны орчим Авто худалдааны цогцолбор /Олон улсын логистик худалдааны төв/-ийн эзэмшлийн газарт нуур үүсэж усны шувууд ирдэг болсоор нилээд хэдэн жил болж байна.

Улаанбаатарчууд бид бохирдсон Туул голоо бараадан багширч ганц нэг төрлийн шувуудыг л харахаас хэтэрдэггүй. Гэтэл энд ёстой л жинхэнэ “Шувуут нуур” бий болжээ.

Нууранд хун, галуу, нугас, ангир, цахлай зэрэг 42 овгийн 204 зүйлийн шувууд байгааг “Сараана” байгаль хамгаалах сан болон шувуу судлаач мэргэжилтнүүд тогтоожээ. Нуурыг 102 зүйлийн нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг, 44 зүйл шувууд өндөглөж зусдаг, 33 зүйл шувуу суурин, 13 төрлийн шувууд тогтмол энд өвөлжиж байгаа нь үнэхээр гайхалтай.

Энэ хэсэгт  карьерийн зөвшөөрөл 2004 онд олгож их хэмжээний талбайг эзлэх болсон тул 2007 онд зогсоожээ. Гэтэл газрын гүнээс ус ундарч одоогоор 17 га талбай бүхий том хэмжээний нуур үүсэж шувуудаас гадна планктон, алгана, хэлтэг, сахалт эрээлж, шаамий зэрэг загас, хэд хэдэн төрлийн замаг нууранд байгааг тогтоосон ба судалгааны ажил үргэлжлэн хийгдсээр байна. Хамгийн сонирхолтой нь зэгс, бургас бүхий жижигхэн арлууд нуурын дунд үүсжээ.

Нуур орчмын газар нь уулын хээрийн бүсээс нугын хэв шинжтэй болж 57 төрөл зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. Нуурын усыг Усны газраас шинжилж үзээд цэвэр цэнгэг, унданд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Ийнхүү хэний ч гар хүрээгүй хөрөнгө мөнгөний зардалгүйгээр өөрөө бий болсон нуурыг түшиглэн иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх ногоон цэцэрлэг мод үржүүлэг бүхий “Шувуут нуур”томоохон цогцолборыг бий болгохоор Нийслэлээс төлөвлөж байгаа юм байна. Юуны өмнө нуурыг цэвэрлэх, ойр орчим хаягдсан карьерын нүхнүүдийг дарж аюул ослоос сэргийлэх, иргэд амралтын өдрүүдээр олноороо ирж, хог бохирдол бий болгож байгаа тул талхлагдахаас нь урьтаж яаралтай хайс, хамгаалалт хийж аялал жуулчлалын хамгаалалтын бүсэд авах шаардлагатай байгаа юм. Дэлхийн дулаарлаас шалтгаалан ногоон хөгжлийг дээдэлсэн гадаад орнуудад маш олон тооны хиймэл нууруудыг барьж байгуулж байна.

Манайд ч хэдхэн жилийн өмнө Сонгино хайрхан дүүргийн 24-р хороонд Бумбатын булагийг түшиглэн 150 сая төгрөгөөр нийслэлийн төсвөөс хиймэл нуур байгуулж байсан. Хиймэл нуур байгуулахад нүх ухах, налуулаг үүсгэх, газар шорооны ажлаас гадна усыг хөдөлгөөнтэй байлгахын тулд гол горхитой холбох, загас замаг ургамал бий болгох гээд нөр их ажил бас зардалтай. Байгалийн шалгарлаар өөрөө үүссэн “ШУВУУТ НУУР” хэмээн олонд нэрлэгдсэн нуурыг түшиглэн аялал жуулчлалын бүс болгох нийслэлийн саналд төр засаг, хувийн хэвшил болоод иргэд, олон нийтийн дэмжлэг ч маш чухал. Учир нь Нийслэлчүүд бидэнд амьд ногоон байгууламж ус агаар шиг хэрэгтэй...



 
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Огноо:

,

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт3 цаг 3 минут

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Цаг үе11 цаг 20 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм11 цаг 22 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол11 цаг 25 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт11 цаг 36 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм11 цаг 41 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ11 цаг 48 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе11 цаг 51 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм11 цаг 58 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе12 цаг 3 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Санал болгох