Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгоно

Огноо:

,

БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэлх агаарын чанарын мэдээлэл болоод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн мэдээлэл, нөөц, хяналт шалгалт, зөрчилтэй холбоотой мэдээллийг өглөө.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 608 цэг ажиллаж, хоногт дунджаар 4000 тонн орчим түлш борлуулжээ. Баярын өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ямар нэг асуудал үүсээгүйг албаныхан хэлж байв.  Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга төвийн зургаан дүүрэгт оршин суугаа түлшний хомстолтой,  зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тус халамжийн үйлчилгээг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран зохион байгуулахаар болсон юм. Энэ талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6098 зорилтот өрхийн жагсаалт гаргасан. Тус өрхүүдийг нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанарын бүсэд амьдардаг, нэн хүнд амьдралтай өрхүүдийн халамжийн оноон дээр тулгуурлан жагсаалаа. Дээрх айлуудад сайжруулсан шахмал түлшийг бэлнээр өгөхгүй. Харин сайжруулсан шахмал түлшний картыг нь цэнэглэж өгнө” хэмээв.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Л.Дуламсүрэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай  62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах” А/30, А/1274 дүгээр захирамжийн хүрээнд 2020 онд 7840 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож байсан. Тэгвэл 2021 онд 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгохоор хамтран ажиллах гэрээг сунгалаа. 6098 өрх нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 240 онооноос 40 болон түүнээс бага оноо авсан өрх, цар тахлын улмаас өрхийн орлогогүй болсон өрх болон байнгын оршин суух хаяггүй өрхүүдэд  олгоно. 6098 өрхөд долоо хоногт зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш өгнө. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын хоёр цэгээр дамжуулан  сайжруулсан түлш олгоно” гэв.

Өнгөрсөн долоо хоногийн турш Цагдаагийн Ерөнхий газрын дуудлага, мэдээллийн 102 дугаарт угаартсан гэх 20 дуудлага ирсэн бөгөөд нэг хүний амь эрстэн, 56 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартжээ. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байв. Угаартсан шалтгааныг тодруулахад гар хийцийн буюу энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, ханан пийшэн, яндан, зуухны битүүмж алдагдсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчийн зай дууссан, яндангийн соролтыг хаасан гэх мэт шалтгаан нөхцөлүүд тогтоогдсон байна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байна гэх долоон дуудлага, мэдээлэл ирснээс хоёр нь батлагджээ. “Иргэд түүхий нүүрстэй холбоотой дуудлага мэдээллийг маш сайн өгч, хамтран ажиллаж байгаа. Мэдээлсэн дуудлага бүр үнэн бодит байдаггүй бөгөөд дийлэнх нь хардлага, сэрдлэг байдаг ч мэдээлж байгаа нь маш зөв” гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа

Огноо:

,

Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ.

"Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин 0.

Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.

Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг.

2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох